Оросын эдийн засаг санхүүгийн хямаралаас удахгүй гарна гэж ГОЛДМАН САКС санхүүгийн нэр хундтэй эртний компанийн шинжээчид үзэж байна. ГОЛДМАН САКС оросын эдийн засгийн ойрын төлөвийн талаархи шинэ таамналыг нийтлэв. 2009 онд бууралт 3 хувь байна гэж урьд таамнасан бол одоо 5,5 хувьд хүрнэ гэж тус компанийн шинжээчид таамнажээ. Харин ирэх 2010 онд Оросын аж үйлдвэрийн өсөлт 2,8 хувьд хүрнэ хэмээн Нью-Йоркийн сангийн ажилтнууд үзсэн байна.
Хямралын 2 дахь үе удахгуй эхэлнэ гэж дээгүүр тушаалтай зарим тушмэл саяхан болтол оросын хүн амд анхааруулж байсан. Хямарал гаарах байтугай эдийн засаг сэргэж өрнүүн хөгжинө гэж тус компанийхан таамнажээ. Энэ оны эхний хагаст хямрал туйлдаа хүрэх бөгөөд өсөлт бүр энэ намар эхэлнэ. Энэ оны шувтаргаар оросын эдийн засгийн өсөлт 3 дахь улирлыг бодоход 8 хувь болно гэж америкийн компанийн шинжээчид таамнав. Нэг баррель нефтийн унэ 65 долларт хүрнэ. Дэлхийн санхүүгийн зах зээлийн байдал сайжирна. Эд бүхэн шинэ зээл авах боломж оросын зээлдэгчдэд олгох юм. Ийн нааштай төлөв бодит зүйл гэж үндэсний стратегийн магадлан шинжлэх бие даасан зөвлөлийн хоёр даргын нэг Иосиф Дискин манай сурвалжлагчид мэдэгдлээ. Эдийн засгийн зарим үзүүлэлт америкийн шинжээчдийн таамналыг баталж байна гэж Дискин тэмдэглэн хэлээд, "Хөрөнгийн зах зээлийн өсөлт эдийн засгийн өсөлтөөс хагас жилээр түрүүлдэг. РТС-ын индекс нэг сарын дотор 600-гаас 800 хуртэл нэмэгдсэнийг харж байна. Энэ нь анхны хүчин зүйл юм. Хүнсний бүтээгдэхүүний зах зээлд импортын бүтээгдэхүүн зонхилно гэж бүгд таамнаж байсан. Харин долларын ханш нэмэгдэж рублийн ханш нэлээд хямдрасан нөхцөлд оросын хөнгөн аж үйлдвэр өрсөлдөх чадвартай болно гэж бараг хэн ч үзэхгүй байсан. Улсаас оросын эдийн засагт чиглүүлсэн их хэмжээний хөрөнгө зам, орон сууцны барилга байгуулалт, автомашин төмөрлөгийн аж үйлдвэрийн өсөлтийг хангах эсэхээс ихээхэн зүйл шалтгаална. Голдман Сакс компании 2009 онд Казахстан, Украин хоёр улсын талаархи таамналыг бас доошлуулав. Харин ирэх онд өсөлт нь 2 хувьд хүрнэ гэж үзсэн. Казахстанд бууралт энэ онд 3 хувь болно. Харин Украинд бууралт бүр 15 хувьд хүрнэ. Түүнээс гадна Украин гадаадад тавьсан өрөө буцаах талаар хүнд байдалд ороно. 2009 онд 40 тэрбум долларын өр төлөх ёстой. Олон улсын валютын сангаас 16,5 тэрбум долларын зээл авсан ч үүнийг төлж чадахгүй. Мөнгөний ханшийг унагаснаар өрөө төлөхөд тус болох ч, өртэй хэвээр байна.
Санхүүгийн хуучин компани оросын зах зээлийг сонирхох болсон нь өнгөрсөн намар хямарал эхэлж байсан тэр үед “Голдман Сакс” компани Орос улсад охин компаниа нээсэн юм. Энэ компани өнгөрсөн жил америкийн санхүүгийн компаниудын хямаралд хамгийн их өртжээ. “Голдман Сакс” банк 2008 оны 10-р сард статусаа хөрөнгө оруулалтын бус арилжааны болгон өөрчилжээ. “Голдман Сакс” Орос улсад итгэсээр байна.

<сонсох>