0Адены тохойд далайн гахай хятадын худалдааны хөлгийг дээрэмчдийн халдлагаас аврав. Хятадын олон улсын радиогийн мэдээгээр даваа гаригт хятадын хэд хэдэн хөлөг онгоцыг мянга гаруй далайн гахай бүсэлжээ. Хятадын радиод илгээсэн гэрэл зургаас хятадын хөлгийн ойролцоо далайн гахай амьд хаалт болсон нь харагдаж байв. Бусад зурган дээр дээрэмчдийн завь байлаа. Тэд хятадын хөлөг онгоцны зүг хөдөлж эхлэх үед далайн гахай уснаас үсэрч, худалдааны болон дээрэмчдийн хөлөг онгоцны дунд хаад болж байв. Дээрэмчид далайн гахайг яаж ч чадалгүй буцжээ.