Москва хотноо дүрс бичлэгийн камер, гэрэл зургийн аппарат, үүрэн телефон утсаар авсан “халаасны кино” олон улсын хоёр дахь удаагийн наадам эхэлж байна. Наадмын талбар “Интернет” болж байна. Уралдаанд хошин шог, драм, баримтат болон анимац зэрэг янз бүрийн төрөл жанрын 5 минутын кино хүртэл өрсөлдөж байна. Наадамд түрүүлсэн хүмүүсийн нэрсийг Москвагийн олон улсын 31 дэх удаагийн кино наадмын үеэр зарлана. Өнгөрсөн жилийн уралдаанд Орос, Украин, Герман, Израиль, АНУ зэрэг 600 хүн бүтээлээ илгээсэн байна.