НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дарга хойд Солонгос пуужин хөөргөснийг буруушаасан мэдэгдэл нийтэлсний дараа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах тухай зургаан талын яриа хэлэлцээнээс гарна хэмээн Пхеньян мэдэгдэв. Энэ яриа хэлэлцээгээр “битүүмжилсэн” цөмийн зэвсгийн хөтөлбөрөө Пхеньян сэргээн хэмээн заналхийлэв.
ОХУ-ын Гадаад хэргийн яам Пхеньяны шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлж, Умард Солонгосыг яриа хэлэлцээний ширээний ард суухийг уриалж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэр нь Хойд Солонгосын эсрэг хоригийг чангалж байгаа хэрэг биш, Аюулгүйн Зөвлөлийн даргын мэдэгдэл нь энэ нөхцөлд зөв юм хэмээн үзэж байна. ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин Аюулгүйн Зөвлөлийн мэдэгдлийг ийнхүү тайлбарлав.
“Олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг хүндэтгэх шаардлагатай талаар Пхеньянд тодорхой дохио илгээх ёстой байсан. Улс төрийн сөрөг үр дагавартай тул Орос улс, хэд хэдэн улс Хойд Солонгосыг пуужин хөөргөхөөс татгалзахыг ятгаж байсан юм. Энэ дохиог Пхеньян төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн зургаан талын яриа хэлэлцээний бусад гишүүн сонсч, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах дипломат, улс төрийн, мөн Зүүн хойд Азийн бүс нутагт тогтвортой байдал тогтоох ажил үргэлжилнэ гэж найдаж байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн даргын мэдэгдэлд Пхеньяны үзүүлсэн хариу үйлдлийн тухайд Солонгосын асуудал эрхэлсэн шинжээч Георгий Булычев урьдаас бүрэн хэлэх боломжтой байсан гэв.
“Пхеньяны цөмийн хөтөлбөрийг сэргээх нь яриа хэлэлцээний үйл явцыг зогсоохоос илүү аюултай” гэж би үзэхгүй байна. БНАСАУ-д плутонийн үйлдвэрлэлийг сэргээхэд нэлээд хугацаа болно. Энэ үеэр тохиролцож чадна гэж найдаж байна. Яриа хэлэлцээ тасалдавал бүх үйл явцыг хойш татаж, шинэ хуудаснаас биш юм гэхэд хэдэн жилийн өмнө тохиролцсон байр сууринаас эхлэх хэрэг гарна. Орос улсын хөрш бүс нутагт энэ бүхэн ашиггүй. Оролцогч бүх улсыг зургаан талын яриа хэлэлцээнд оролцохыг ятгахад Орос улс мэдээж хэрэг дээд зэргийн дипломат идэвх гаргах хэрэгтэй.
Пхеньяны мэдэгдэлд АНУ-ыг шууд шүүмжилсэн агуулга байхгүй байна гэж зарим шинжээч хэлж байна. Энэ нь Пхеньян Вашингтонтой шууд яриа хэлэлцээ хийх дохио гэж Өмнөд Солонгос дүгнэжээ. Энэ удаагийн үйл явдал Умард Солонгос нийгэм-эдийн засгийн ээлжит ашиг авахын тулд зургаан талын яриа хэлэлцээний түншүүдтэй наймаалцах гэсэн оролдлого байж болохыг үгүйсгэхгүй.