Эдийн засаг 2009 оны төгсгөлд сэргэнэ гэж Орос улсын эдийн засгийн хөгжлийн яам үзэж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Ханш буурсанаас экспортын орлого өсч, эдийн засаг сэргэж эхэлнэ гэж тэр дүгнэв. Набиуллины хэлснээр эдийн засгийн өсөлт сэргэх ирээдүйг өөдрөгөөр харах хэд хэдэн хүчин зүйл байна. Дотоодын эрэлт хорогдох хандлага ойрын үед өсөх хандлагаар солигдож магадгүй гэж сайд үзэж байна. “Дотоод эрэлтээ барих боломж бидэнд байна. Үүнийг дэмжихийн тулд нийгмийн нэмэлт төлбөр, индекс, нөхөн төлбөртэй холбоотой арга хэмжээ авч байна. ”Хорогдох хандлага барьцаат зээл, авто машины зээл нэмэгдэж, хэрэглэгчийн эрэлт өсөх хандлагаар өөрчлөгдөнө гэж найдаж байна хэмээн сайд тэмдэглэв.