Орос улсын өнгөрсөн оны өрийн хэмжээ нэмэгдэж, ДНБ-ийн 6,7 хувь буюу 2,5 триллион гаруй рубль болсон тухай Орос улсын сангийн яам уламжлав. Үүний зэрэгцээ дотоод өр нэмэгдэж, гадаад өрийн хэмжээ буурчээ. Рублийн доллар, евротой харьцах ханш унаагүй  бол 2008 онд гадаад өр нэлээд буурах байсан гэж тус яам тэмдэглэв.