Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээнээс Пхеньян гарна хэмээн зарлаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хууль ёсны, тэнцвэртэй байр суурь илэрхийлсний хариуд тус улс цөмийн хөтөлбөрөө сэргээх тухай мэдэгдсэнд Москва харамсаж байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлд энэ тухай мэдэгдсэн юм. БНАСАУ 4-р сарын 5-нд пуужин хөөргөснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дарга буруушаасныг Орос улс зөв хэмээн үзэж байна. Одоо үйлчилж байгаа хязгаарыг дахин харахыг тусгай хороонд үүрэг болгосон нь энэ улсын эсрэг хоригийг чангалж байгаа хэрэг биш хэмээн Москва үзэж байна. БНАСАУ Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг тайван замаар, найдвартай хангах арга хэрэгслийг эрж хайх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах ашиг сонирхолын үүднээс яриа хэлэлцээний ширээнд суухыг Оросын тал БНАСАУ-д уриалсан юм. ОХУ өөрийн зүгээс энэ зорилтод хүрэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна хэмээн баримт бичигт тэмдэглэжээ.