0БНАСАУ Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын яриа хэлэлцээнээс гарах, Йонбен дахь цөмийн гол объектын ажлаа сэргээх бодолтой байгаагаа илэрхийлэв. Умард Солонгос харилцаа холбооны хиймэл дагуул бүхий пуужин хөөргөснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл санал нэгтэй буруушаасан тогтоол баталсны дараа Пхеньян ийнхүү мэдэгдэв. Тухайлбал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Пхеньяны энэ алхам Аюулгүйн Зөвлөлийн 2006 оны 10-р сард баталсан тогтоолыг зөрчиж байгааг тэмдэглэжээ. Пхеньян цөмийн туршилт хийсний хариуд баллистик пуужинтай холбоотой дурын үйл ажиллагааг хориглосон тогтоол баталсан юм.