Орос улсын Онц байдлын яамны 8 мэргэжилтэн өнөөдөр Италид ирнэ. Тэд тус улсын төв хэсгийн Абруццо мужид 4-р сарын 6-нд газар хөдлөлтөд өртсөн барилгын тогтвортой байдалд үнэлгээ хийнэ. Тэд байгалийн гамшгийн хор хохирлыг үнэлж, италичуудад туслахын тулд дэлхийд хаана ч байхгүй оросын ер бусын оношлогооны цогцолборыг авчирна. Италийн ерөнхий сайд Сильвио Берлусконийн хэлснээр сүнс хот болон хувирсан Аквила хот байгалийн гамшигт хамгийн их өртжээ. Сүүлийн үеийн мэдээгээр 293 хүн үрэгдэж, 1500 орчим хүн гэмтэж, Италийн 70 мянга орчим хүн орох оронгүй болжээ. Урьдчилсан тооцоогоор 3 тэрбум орчим еврогийн хохирол учирсан байна. Сураггүй болсон бүх хүнийг илрүүлсэн ч, хайгуулын ажил үргэлжилж байна.
Аппенинад болсон эмгэнэлт үйл явдалд Орос улс харамсаж байна. Газар хөдөлсний дараахан Москва тусламжийн гараа сунгасан. Орос улсын Онц байдлын яам дэлхийн янз бүрийн цэгт байгалийн гамшгийн бүст аврах ажил явуулах асар их туршлага суусан юм. Тухайлбал Энэтхэг, Пакистан, Турк, Хятад улсад аврах ажил явуулж байсан. Тэд нурангиас 150 хүнийг аварчээ. Байгалийн гамшгийн уршгийг үнэлэхэд төр засаг оросын ер бусын төхөөрөг ашиглахаар шийджээ. Онц байдлын яамны албан ёсны төлөөлөгч Вероника Смольская “Оросын дуу хоолой” радиод утсаар ийнхүү ярьсан байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Италид туслах ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигийг биелүүлэх үүднээс Италийн сайд нарын зөвлөлийн иргэний хамгаалалтын газрын хүсэлтийн дагуу Оросын Онц байдлын яам байгалийн гамшигт нэрвэгдсэн орон сууц, бусад байгууламжийн тогвортой байдлыг үнэлэх шинжээчдийг илгээлээ. Оросын 8 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжилтнүүд 4-р сарын 12-нд ням гаригт Италид очино. Газар хөдлөлтөд өртсөн нутаг дэвсгэрт барилгын газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг үнэлэх оношилгооны хөдөлгөөнт хоёр цогцолборыг авч явна.
Оросын шинжээчид үлдсэн барилгын газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг шалгаж, энэ барилгыг цаашид ашиглах боломжтой эсэхэд дүгнэлт хийнэ. Судулгааны дүнд орон сууц, аж үйлдвэрийн объект, байгууламжийг бэхжүүлж, сайжруулах зөвлөлгөө өгөх юм.
Абруццод болсон эмгэнэлт үйл явдал бидний оршин амьдарч байгаа ертөнц ямар хэврэг болохыг дахин харууллаа. Байгалийн гамшиг хэнийг ч өрөвдөхгүй. Ийм нөхцөлд хүмүүс бие биедээ сэтгэл харамгүй тусалж, нэгэндээ тусламжийн гараа чин сэтгэлээсээ туслах сунгах ёстой. Оросын аврагчдын амаргүй ажилд энэ гол зарчим нь юм.

<сонсох>