Орос улс эрчим хүчний ашиг сонирхолыг хангахад хууль эрхийн үндсийг дүгнэж байна. ОХУ-ын Засгийн газрын тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар нефтийн салбарт Хятад улстай хамтран ажиллах тухай хэлэлцээнд гарын үсэг зурах асуудлыг хэлэлцэж байна. 
Дорно Сибирээс Номхон далайд Хятадад нефть хоолой барьж, ашиглалтад оруулах тухай ярьж байна. Оросын нефть хөөргөдөн гаргадаг Сковородино станцаас хятадын хилийн Мохэ станц хүртэл нефть хоолойг барина. Хоёр орон өнгөрсөн оны 10-р сарын төгсгөлд гарын үсэг зурсан хамтран ажиллаж, харилцан ойлголцох тухай меморандумын хүрээнд хэлэлцээрийн төслийг боловсруулсан юм.
“Сковородино-Мохэ” нефть хоолой Орос, Хятадын хуурай зам, Амур голын ёроолоор тавина. Энэ хоолой жилд 15 сая тонн нефть нийлүүлэх хүчин чадалтай. Барилгын хэсэгт шалган нэвтрүүлэх түр цэг ажиллуулж, зохион байгуулахад улсын төсвөөс нэмэлт хөрөнгө зарцуулах шаардлагатай. Хэлэлцээрийн дагуу оросын тал БНХАУ-д нефть нийлүүлэхэд нефть хоолойг 20 жил ашиглах эрхтэй юм. Засгийн газрын тэргүүлэгчдийн хурлын үеэр энэ цогц асуудлыг хэлэлцэнэ.
Нефть хоолойн байгууламжид мэргэжилтнүүд хоёр орны худалдааны харилцааг өргөжүүлээд зогсохгүй урт хугацаанд ашиг сонирхолоо хангахыг эрмэлзэж байна. Дорно дахины хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов энэ талаар ийнхүү ярьж байна.
Энэ бол үнэхээр чухал мөч юм. Хятад улс эрчим хүчний нийлүүлэгчээ төрөлжүүлэх замаар түлштэй холбоотой асуудлыг шийдэхийг оролдож байна. Энэ тухайд нефтийн хэлэлцээр нь манай хоёр орны хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Орос улсын тухайд тус улс Дорно Сибирь-Номхон далай чиглэлд нефть хоолой барьж, баруун, дорно Сибирийн орд газраас нефтийн экспортын нийлүүлэлтээ төрөлжүүлж байна. Ингэснээр өөрийн эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлж, тээврийн бүтэц хөгжсөн тул нефтийн урсгалыг баруунаас дорно зүгт, мөн эсрэгээр чиглүүлэх боломжтой байна. Түншүүдэд ашигтай юм. Ийм хөгжлөөс эрчим хүчний аюулгүй байдал зөвхөн бэхжинэ. Орос улсын үүнтэй төстэй арга хэрэгслийг хийн салбарт баримталж байна.

<сонсох>