ШХАБ-ын гишүүн орны ерөнхий прокурорууд өчигдөр Москва хотноо үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хүний наймаа, мансууруулах бодисын хууль бус наймаа зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Манай тоймч дэлгэрэнгүйг хүргэнэ.
Орос улсын ерөнхий прокурор Юрий Чайкийн даргалсан хуралд Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Хятад улс оролцож байна. Уулзалтын үеэр Юрий Чайка хэлэхдээ, ШХАБ-ын гишүүн орны хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах чиглэлд нь терроризм, хэт даврах үзэл, салан тусгаарлах үзлийн эсрэг тэмцэх явдал тэргүүн зэргийн зорилт байна. Тэрээр хятадын ажил нэгт нөхрийн байр суурийг ийнхүү дэмжсэн юм. Хятадын төлөөлөгч энэ гурвын хүчнийг олон улсын энэ байгууллагын улс орнуудын тогтвортой байдал, аюулгүй байдлын үндсэн аюул занал хэмээн нэрлэсэн байна. Хэтдээ хэт даврах байгууллагын зэвсэг болж байгаа шашны эрс урсгалыг Орос улсад нэвтрүүлэхийг оролдож байгаа гадаадын зарим төвийн ажиллагаа онцгой түгшээж байна гэж Ю.Чайка тэмдэглэв. Орос улсын ерөнхий прокурорын саяхан танилцуулснаар ОХУ-ын нутаг дэвсгэрт салбар нь байдаг “Нур Жулар” бүлгийг ОХУ-ын Дээд шүүх хэт даврах байгууллага хэмээн үзжээ. Энэ байгууллага дэлхийн лалын улс байгуулах зорилт тавьсныг тогтоосон юм. Москвагийн уулзалтаар ШХАБ-ын улс орнуудтай хиллэдэг Афганистаны асуудалд анхаарал хандуулна. Олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэргийн бусад төрлийг санхүүжүүлж байгаа мансууруулах бодисын наймаа өсөн нэмэгдэж, бүс нутгийн тогтвортой байдалд тэндээс үндсэндээ заналхийлж байна. Москва хотод 3-р сарын төгсгөлд Афганистаны байдлыг зохицуулах асуудлаар ШХАБ-ын ивээлд нэр хүндтэй бага хурал болсон юм. Хурлын үеэр Афганистаны нутаг дэвсгэрээс урган гарч байгаа аюул заналын эсрэг тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхийг Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров уриалсан юм.  Афганистаны бараг бүх хөршийг нэгтгэдэг ШХАБ хамтын хүчин чармайлтад оролцохоос аргагүй юм. ШХАБ-ын холбоо барих бүлгийн хүрээнд Афганистан хэдэн жилийн турш нийтийн тэр дундаа афганистаны хилийн дагуу аюул заналын эсрэг тэмцэхэд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилтыг авч үзэж байна. Хяналтын газар байгуулах замаар бус Кабултай хамтран ажиллах энэ голдирлоор ШХАБ болон Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага бүс нутагт мансууруулах бодис, терроризмын эсрэг, санхүүгийн аюулгүй байдлын бүс байгуулахыг санал болгож байна. ШХАБ-Афганистаны хамтын ажиллагааны төлөвлөгөө, мэдэгдэлд энэ саналыг тусгасан гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэмдэглэв. ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий прокурорууд дэлхийн эдийн засгийн шинэ бодит байдал, гэмт хэрэгтэй тэмцэх, тэдгээрийн нөлөөг хэлэлцэнэ.

<сонсох>