Та бүхэн “Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Башкорстостаны нийслэл Уфа хотод Монголын хүүхэлдэйн театрын айлчлан тоглолт амжилттай болж байна. Монголын хүүхэлдэйн театр Башкирийн нийслэлд хариу айлчлан тоглож байна. Башкирийн улсын хүүхэлдэйн театрын жүжигчид энэ оны 2-р сард Улаанбаатар хотод хоёр долоо хоног бяцхан үзэгчдэд хүүхэлдэйн жүжгээ хүргэжээ.
Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Уфа хотын Хүүхэлдэйн театрын захирал Алмаз Саетовтай утсаар холбогджээ. Тэрээр ярихдаа, "Энэ өдрүүдэд манай театрт давхар баяр тохиолоо. Нэгдүгээрт удаан үргэлжилсэн засвар дуусч, бид театрынхаа их танхимыг нээлээ, хоёрдугаарт манай монголын ажил нэгт нөхөд маань хүрэлцэн ирж, хамгийн түрүүнд шинэ тайзнаа хүүхэлдэйн жүжгээ үзэгчдэд хүргэлээ. Монголын жүжигчдийн багт 24 хүн байна. Хүүхэлдэйн жүжигчдээс гадна “Алтан Ураг” монголын ардын урлагийн хамтлаг Уфа хотынхонд уран бүтээлээ толилууллаа. Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёол урлагийн газрын дарга Бавуугийн Лхагвасүрэн монголын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Башкирийн бүгд найрамдах улсын соёл, үндэсний бодлогын сайд Ильдус Илишев монгол анд нөхөдтэй ирсэн эхний өдөр уулзлаа."
Монголын хүүхэлдэйн театрын жүжигчид Уфа хотын бяцхан үзэгчдэд ямар жүжиг үзүүлж байгаа вэ? 
Манай театр Улаанбаатар хотод айчлан тоглохдоо “Амьд ус”, “Салаватын бага нас” жүжгээ орос хэлээр тоглосон юм. Монголын ажил нэгт нөхөд манайд айлчлах үеэр хүүхдүүд орчуулгатай жүжгийг муу ойлгодог болохыг ажсан. Тиймээс Улаанбаатар хотын хүүхэлдэйн театрынхан Уфа хотын үзэгчдэд хөгжим-бүжгийн хүүхэлдэйн шоу хөтөлбөр танилцуулжээ. Монголд айлчлан тоглох үеэр бидэнд энэ жүжиг их таалагдсан. Хөгжмийн хөтөлбөр нь хэлний мэдлэг шаардлагагүй, жүжигчинд өргөн боломж нээдэг. Энэ дуу, бүжигтэй өнгө будаг хосолсон жүжиг билээ. Жүжигт янз бүрийн хүүхэлдэй ашиглаж байгаа. Башкортостаны нийслэлийн бяцхан үзэгчид энэ жүжгийг маш сайхан хүлээн авч байна. Тэд жүжгийн үеэр алга ташиж, дуулж, бүжиглэж байсан. Ойрын ирээдүйд бид театртаа мөн ийм жүжиг тавихаар зэхэж байна. Башкортостаны бүгд найрамдах улсын нийслэлд 4-р сарын 15 хүртэл монголын жүжигчид айлчлан тоглоно гэж Алмаз Саетов хэлсэн юм. Тэд энэ үеэр 19 жүжиг тоглоно. Уфа том хот тул монголын жүжигчдийн тоглолтыг үзэх хүмүүс их байна. “Алтан-Ураг” ардын урлагийн хамтлаг найман концерт тоглоно. Уфа хотын хурлын их танхимд анхны жүжгийг тавьж, ихээхэн амжилтанд хүрсэн юм. Концерт, бэлтгэл сургуулилтгүй үед монголын жүжигчид хотоор аялж, музей үзэж, Башкортостаны соёл, урлагийн зүтгэлтнүүдтэй уулзаж байсан юм. Башкирийн улсын хүүхэлдэйн театрын захирал Алмаз Саетов манай хөтөлбөрт оролцов.

<сонсох>