Орос, АНУ-ын ерөнхийлөгч нарын яриа хэлэлцээний дараа хоёр орны яриа хэлэлцээний шинэ соёлын тухай ярих боломжтой. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Оросын дуу хоолой” радио, РИА “Новости” агентлаг, “Рашиа тудэй” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа ийнхүү дурдав. Энэ уулзалт нэлээд үр бүтээлтэй байсан гэж Орос улсын Гадаад хэргийн сайд тэмдэглэв. Талууд бие биеэ сонсохыг оролдох бус, сонсож харилцан бие биенээ хүндэтгэх, яриа хэлэлцээний шинэ соёл тогтлоо, орос-америкийн харилцаанд шинэ уур амьсгал бий болгох тухай ярьж байна. Миний бодлоор орос америкийн өнөөгийн шатны харилцааг урьдынхаас ялгаж байгаа хамгийн чухал нааштай дохио болох практик үйл хэрэгт анхаарал хандуулах шаардлагатай байна. Зөв хэлж, ярьж, үүнийг амьдралд хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Москва хотноо энэ оны зун болох ээлжит дээд хэмжээний уулзалтад хамгийн өргөн хүрээтэй асуудлаар тодорхой санал бэлтгэхийг хоёр орны Гадаад хэргийн сайд нарт үүрэг болгосноыг Сергей Лавров санууллаа. Орос-америкийн харилцааны тэргүүн зэргийн зорилтоос 2009 оны 12-р сард үйлчлэх хугацаа нь дуусч байгаа Стратегийн давшилтын зэвсгийн /СДЗ/ тухай Гэрээний оронд шинэ гэрээ байгуулах явдалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. СДЗ-ийн талаарх ирээдүйн гэрээ болон Европ дахь пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байгуулах төлөвлөгөө хоорондоо уялдаатай хэмээн АНУ хүлээн зөвшөөрсөн нь Вашингтон зөв чиглэлд мэдэгдэл хийж байгаа алхам хэмээн Сергей Лавров хэллээ. АНУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг Европт байрлуулах тухай асуудлыг шийдэх, мөн Ираны асуудлаарх Орос улсын байр суурь хоорондоо ямар нэг холбоогүй гэж Орос улсын Гадаад хэргийн сайд уламжлав. Иран бол тусдаа асуудал бид гадаад бодлогоо арилжаан дээр суурилан боловсруулах бодолгүй байна гэж Сергей Лавров тэмдэглэв. Ираны цөмийн хөтөлбөр зөвхөн энхийн шинжтэй болохыг батлах шаардлагатай тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээнд АНУ оролцоход бэлэн байгааг тэрээр дэмжиж байна.
Орос улс олон улсын бусад асуудлаар АНУ-тай хамтран ажиллаж байгаа талаар Гадаад хэргийн сайд тэмдэглэсэн билээ. Энэ нь Афганистан, Солонгосын хойгийн цөмийн асуудал, хуучин зөвлөлтийн орон зайн байдал зэрэг асуудал юм. Орос, АНУ хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орны холбоотныг сонгоход шахалт үзүүлэх ёсгүй юм. “Хэлэлцэх хэргийн төлөвлөгөө хаалттай байх ёсгүй” гэж Орос улсын Гадаад хэргийн сайд “Оросын дуу хоолой” радио, РИА “Новости”, “Рашиа тудэй” телевизд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.

<сонсох>