Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Улсын Думын хамгийн олон төлөөлөлтэй бүлэг “Нэгдсэн Орос улс” намын төлөөлөгчидтэй уулзав. Энэ удаагийн уулзалт парламентад багтаж байгаа улс төрийн намуудтай дараалан зөвлөлдөх үүдийг нээж байна. Одоо коммунист, “Шударга Орос улс” нам, Либерал ардчилсан намынхантай уулзана. “Нэгдсэн Орос улс” намын ихэнх санал, санаачилга төрийн тэргүүнийхтэй ойролцоо байна. Бид бүх чиглэлээр манай нийгэм, төр засгийн хөгжлийн тухай ярих ёстой. “Нэгдсэн Орос улс” намын ачаар одоо үйлчилж байгаа хуулинд хэрэгжсэн тэр улс төрийн санаачилгын тухай ярих ёстой. Холбооны Хуралд хандан хэлсэн илгээлтэд дурдсан улс төрийн санаачилгын тухай юм. Тэргүүлэх нам, Улсын Думын холбогдох бүлгийн дэмжлэггүй бол улс төрийн эдгээр санаачилга хууль болохгүй байсан. Улс орон, нийгмийн хөгжилд шинэ хууль маш чухал билээ. Бид үүнд бэлэн байна. Орос улсын ерөнхийлөгч Холбооны субъектуудын тэргүүн нарын бүрэн эрхийг тодорхойлсон шинэ журам бүхий хууль хүчин төгөлдөр болсны дараа намын хариуцлага чухал гэж Орос улсын ерөнхийлөгч сануулав. Энэ их чухал баримт бичиг тул нэлээд бодож тунгаасны дүнд үүнийг батална. Гэхдээ нам энэ хуулийг биелүүлэхэд бэлэн байх ёстой. Намын өнөөгийн системд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийн тухайд хуулийг биелүүлэхэд бэлэн байх ёстой. Иймэрхүү шийдвэр намд ер бусын боломж, ер бусын хариуцлага бий болгодог. Мэдээж хэрэг нам бус ОХУ-ын ерөнхийлөгч энэ асуудлаар эцсийн шийдвэр гаргана. Нөхцөл байдал шаардаж байгаа шиг бид цэгцтэй ажиллана. Холбооны субъектын тэргүүн нарын бүрэн эрхийг ногдуулах шинэ журамд бид бэлдэх ёстой гэж Д.Медведев тэмдэглэв.
Өнөөгийн байдлаар үйлчилж буй хуулийн дагуу субъектуудын тэргүүн нарыг Орос улсын ерөнхийлөгч санал болгосны дагуу орон нутгийн парламент баталдаг байв. Шинэ хуулийн төсөлд зааснаар бүс нутгийн сонгуульд ялсан нам Холбооны субъектын удирдагчийн албан тушаалд нэр дэвшигчээ ерөнхийлөгчид танилцуулах эрхтэй болж байгаа юм.
Н: Эдийн засаг, нийгмийн асуудлын тухайд “Нэгдсэн Орос улс” намын удирдлага энэ салбарт үргэлжлүүлэн ажиллана гэж мэдэгдсэн билээ. Орос улс энэ зорилгод бусад орноос илүү их хөрөнгө зарцуулж байна. Тухайлбал Орос улс ДНБ-ий 10-12 хувийг энэ зорилтод хүрэхэд зарцуулж байгаа бол бусад хөгжингүй улсад энэ үзүүлэлт 2-3 хувьтай байна. Улсын Думаас их зүйл хамаарч байна. Орос улсад сөргөөр нөлөөлж байгаа дэлхийн эдийн засгийн хямарлын нөхцөлд улс орны хууль тогтоомжид багагүй өөрчлөлт оруулах хэрэгтэй.

<сонсох>