Foto http://www.asu.ruАлтайн эрдэмтдийн санаачилгаар Монгол Улсад Оросын соёлын төв байгуулж байна. Алтайн болон Ховдын их сургуулийнхан энэ талаар саяхан хэлээлцээр байгуулав. Хоёр орны их сургуулиуд эрдэм шинжилгээний салбарт 15 жил хамтран ажилласны дараа Ховдын их сургуульд оросын соёлын Төв байгуулах соёл судлалын хамтарсан төслийг анх удаа хэрэгжүүлэхээр шийджээ. Энэ санаачилгын талаар манай сурвалжлагч Ольга Ивановад Алтайн улсын их сургуулийн хэл бичгийн факультетын профессор Лидия Дмитриева ярьж байна. «Алтайн улсын их сургууль Монголын баруун нутгийн Ховд, Баян-Өлгийн аймагтай нягт хамтран ажиллаж байна. Монголын их дээд, дунд сургуульд хамтын хүчээр багагүй сурах бичиг бэлтгэсэн. Монголын их сургуулийн багш нартай хамтран эрдэм шинжилгээний янз бүрийн судалгаа хийж байна. Оросын соёлын төв байгуулах санаа эрт дээрээс төрсөн. Эрдэм шинжилгээний болон соёлын арга хэмжээ явуулахад бидэнд тогтсон байр хэрэгтэй байсан. Ховдын улсын их сургуулийн ректор Ванчинхүү, Гадаад хэл, соёлын хүрээлэнгийн декан Энхжаргал нар бидний саналыг нааштай хүлээн авч, ирээдүйн төвд тусдаа танхим гаргаж өгсөн. Албан ёсны төвийг 6-р сард нээхээр төлөвлөсөн. Алтайн хязгаараас Оросын соёлын төвд эрдэм шинжилгээний эмхэтгэл, арга зүйн болон сонгодог уран зохиолын ном, толь бичиг, зураг бүхий материалыг аваачжээ. Соёлын төвийг тохижуулахад Алтайн улсын их сургуулиас гадна Барнаул хотын номын сан, Алтайн хязгаарын бүтээлч сэхээтнүүд тусалсан. Алтайн болон Ховдын их сургуулийн эрдэмтэд археологи, түүхийн салбарт эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа явуулсныг тэмдэглэмээр байна гэж Лидия Дмитриева ярив. Бид хамтдаа орос-монгол ярианы анхны дэвтэр бүтээсэн. Оросын соёлын төв байгуулсан нь соёлын салбарт хамтран хэрэгжүүлж байгаа анхны төсөл юм».
Асуулт: Энэ төвд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?
Л. Дмитриева: «Манайд янз бүрийн бага хурал, сэхээтнүүдтэй уулзах, дунд сургууллийн ороос хэл, уран зохиолын багш нарын мэргэжил дээшлүүлэх курс, лекц, семинар, уран сайхны үзэсгэлэн, яруу найргийн үдэшлэг зэргийг зохион байгуулна. Мөн Орос, Монгол эрдэмтдийн эрдэм шинжилгээ, нийтлэлийн эмхэтгэлийг жил тутам хэвлэхээр төлөвлөж байна. Энэ боломжийг ашиглаад Алтайн эрдэмтдэд эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион явуулахад тусалж, бүх асуудлыг шийдэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, бидэнд ямагт элэгсэг дотно хагнддаг Ховд аймгийн дарга Нямдаваад талархал илэрхийлье. Тус төвийг байгуулахад тусалсан ноён Ванчинхүү, хатагтай Энхжаргал нарт мөн талархаж байна».

<сонсох>