БНАСАУ хиймэл дагуул сансрын тойрог замд оруулах оролдлогод НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл шийдвэртэй, үр нөлөөтэй хариу өгөх хэрэгтэй гэж АНУ шаардаж байна. НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сюзан Райс үүнийг батлав. Манай тоймч Александр Редченко дэлгэрэнгүйг хүргэнэ. АНУ олон улсын эрхийн хүрээнд зайлшгүй гүйцэтгэх шинжтэй БНАСАУ-ын тухайд шинээр хатуу тогтоол боловсруулахын төлөө байна гэж Райс мэдэгдэв. НҮБ-ын хананд сансрыг энхийн зорилгоор эзэмших эрхийг хамгаалахын урьд БНАСАУ-ыг шийтгэхийг уриалсан байр суурь байна. Орос улсын төлөөлөгч Виталий Чуркин өөрийн зүгээс Хойд Солонгос пуужин хөөргөсөн тухайд сэтгэл хөдлөлөө дарж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах гол зорилтоосоо хазайхгүй байхыг уриалсан юм. Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон БНАСАУ пуужин хөөргөсний дараа үүссэн нөхцөл байдлын талаар Орос, Хятад, БНСУ, Япон улсын Гадаад хэргийн сайд нартай утсаар ярилцав. АНУ, БНАСАУ зэрэгцээ энэ бүх улсууд Пхеньяны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэхэд чиглэсэн зургаан талын яриа хэлэлцээнд оролцогч юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Пхеньян 4-р сарын 5-нд хиймэл дагуул бүхий пуужин хөөргөснийг буруушаасан тохиолдолд зургаан талын яриа хэлэлцээнээс гарна хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм. БНАСАУ-ын ням гаригт пуужин хөөргөснийг эсэргүүцэгчид үүний аюул заналыг хэтрүүлсэн, энэ пуужин аюулгүй, тиймээс одоо Пхеньяныг цөмийн зэвсгээс ангижируулах бодит асуудлыг шийдэхэд анхаарах хэрэгтэй. Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины хүрээлэнгийн Солонгос, Монголын хэлтсийн дарга Александр Воронцов энэ талаар ийнхүү ярьж байна: «11 жилд гурван удаа туршсан пуужин, жинхэнээсээ байгаа цөмийн зэвсгийн аль нь ноцтой аюул нүүрлэх эсэхийг тодорхойлох хэрэгтэй гэж Воронцов ярив. Солонгосын хойгт цөмийн зэвсэг байгаа нь Орос улсын ашиг сонирхолд харшилж байна. Энэ нь үндэсний аюулгүй байдал, үл дэлгэрүүлэх дэглэмийг хадгалах сонирхолд мөн харшилж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Пхеньян пуужин хөөргөснийг буруушаасан тогтоол баталбал БНАСАУ 2003 оноос Орос, АНУ, Хятад, БНАСАУ, БНСУ, Япон улсын төлөөлөгчид Бээжинд уулзаж байгаа цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээнээс гарна хэмээн мэдэгдсэнийг Воронцов сануулав. Тиймээс бодит асуудлыг шийддэг яриа хэлэлцээ эсвэл үүнийг золиослон хатуу байр суурь баримтлах эсэхийн аль нь чухал болохыг шийдэх хэрэгтэй байна гэж шинжээч тэмдэглэв.Хойд Солонгос халдан түрэмгийлэх аюул заналын тухай ярих нь хүйтэн дайны үеийн хэвшмэл ойлголт гэж Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн солонгос судлалын төвийн удирдагч Александр Жебин ийнхүү ярьж байна. Пхеньяны зорилго нь эдийн засгийн байдлыг хэвийн болгож, АНУ-тай харилцаагаа сайжруулж, олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах зорилготой гэж шинжээч үзэж байна. Түүний үзэж байгаагаар БНАСАУ зургаан талын яриа хэлэлцээнээс гарч, цөмийн хөтөлбөрөө дахин хөгжүүлж эхлэх нь одоогоор хэнд ч, тэр дундаа АНУ-д ашиггүй.

<сонсох>