Умард Солонгос пуужин хөөргөсөн талаар элдэв сэтгэл хөдлөлөө дарж, Олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулахад чиглүүлэхийг Москва уриалав. ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин НҮБ-ын төв байранд болж байгаа Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн Орос, АНУ, Франц, Их Британи, Хятад, Япон улсын зөвлөлгөөний үеэр ийнхүү мэдэгдэв. БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн асуудлыг тойрсон шуугианаас Солонгосын хойгийн асуудлаарх 6 талын яриа хэлэлцээ тасалдана гэж Орос улсын дипломатч үзэж байна. “Зургаан талын яриа хэлэлцээнд” Орос, АНУ, Хятад, хоёр Солонгос улс багтдаг. Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ыг буруушаасан тогтоол баталбал тус улс энэ яриа хэлэлцээнээс гарна хэмээн мэдэгдсэн билээ. Хэлэлцээ хангалттай удаан үргэлжилж тодорхой үр дүнд хүрснийг үл харгалзан, хэлэлцээг тасалдуулбал Солонгосын хойгт эмх замбараагүй байдал үүсэнэ. Москвагийн үзэж байгаагаар Хойд Солонгосыг хэлэлцээнээс шахах бус “зургаан талын” хэлэлцээнд оролцогчид дотроо тохиролцох хэрэгтэй. Хэлэлцээнд оролцогч бүх хүн ерөнхий стратегитай байх шаардлагатай гэж Виталий Чуркин үзэж байна. Хойд Солонгос дэлхийн хиймэл дагуул хөөргөсөн тухай мэдээлэлд эрэгцүүлсэн байр сууриар хандахыг Орос, Хятад улс шаардаж байна. Эхлээд юуны түрүүнд бүх мэдээлэлд дүн шинжилгээ хийж дараа нь дүгнэлт хийх хэрэгтэй. Орос, америкийн цэргийн аль нь энэ аппаратыг тойрог замд гаргасныг батлаагүй. Энэ үйл явдлын талаар Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин “Оросын дуу хоолой” радиод утсаар өгсөн ярилцлагадаа ийнхүү ярив: «Пуужин цэргийнх байсан гэж хэлэхэд төвөгтэй. Энэ тохиолдолд Пхеньян холбооны хиймэл дагуул тойрог замд оруулсан гэж албан ёсоор мэдэгдэж байгаа. Энэ баримтыг үгүйсгэж, батлахад төвөгтэй. Учир нь баллистик, цөмийн стратегийн пуужин туршихыг хориглосон, сансрын хиймэл дагуул хөөргөх тухай олон улсын гэрээний байдлын талаар өөр тайлбар байдаг. Пхеньян энэ зөрчлийг ашиглаж, дэлхий ертөнц, Умард Солонгосын удирдлага нэлээд удаан ярьж байсан энэ үйл явдал технологийн тухайд болсон, эс болсныг эцэслээгүй болохыг давтан хэлэе. Эцсийн дүнд Хойд Солонгос хаалга саваад 100 биш юм гэхэд 90 хувь зорилтоо биелүүллээ». Юуны түрүүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах асуудлыг шийдэх хэрэгтэй гэж шинжээчдийн бүлэг үзэж байна. БНАСАУ-д цөмийн зэвсэг байж магадгүй гэсэн таамаглал олон улсын хамтын нийгэмлэгийг түгшээж байна. Зургаан талын яриа хэлэлцээний хүрээнд энэ асуудлаар үргэлжлүүлэн хамтран ажиллахад Пхеньяныг татан оролцуулж чадвал пуужин хүргэх хэрэгслийн асуудал аяандаа алдарна.

<сонсох>