Парламентын бүлгийн төлөөлөгчдийн “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагыг үүгээр баяжуулах боломжтой. Тэд Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путины Улсын Думд танилцуулсан 2008 оны тайланг ийнхүү тайлбарлаж байна. Тэрээр хямарлын эсрэг төлөвлөгөөг танилцуулав.Парламентад олонх болдог “Нэгдсэн Орос улс” нам шинжлэх ухааны технологийн байгууллагад давуу тал олгох, ажилгүйдэлтэй тэмцэх нэмэлт арга хэмжээ батлах хэрэгтэй гэж үзэж байна. Үүнээс гадана хямарлыг үр нөлөөтэй даван туулахад жижиг бизнесийг хөгжүүлэх, ажлын шинэ байр бий болгох хэрэгтэй гэж Улсын Думын шинжлэх ухаан, шинжлэх ухаан технологийн асуудал эрхэлсэн орлогч дарга Игорь Игошин тэмдэглэсэн юм. «Жижиг, дунд бизнесийн захиргааны саад тотгорыг бууруулах нь хөтөлбөрийн зорилтын нэг юм. Нэг үгээр хүмүүст бизнесээ эхэлж, амьдралаа өөрчлөх боломж олгох шаардлагатай. Тэд энэ боломжийг ашиглавал төр засаг тэднийг дэмжинэ. Тухайлбал бизнес эрхлэгчид түрээсэлж байгаа байраа урт хугацаанд хөнгөлөлттэй үнээр, цувуулан төлөх шийдвэр гаргавал сайн байна. Засгийн газрын хямарлын эсрэг хөтөлбөрийн сул талын тухайд яривал санхүүгийн салбарыг хэт өргөн хүрээтэй дэмжсээр байгаа явдал юм. Нэг талаас улс орны санхүүгийн системийг хадгалж, нөгөө талаас бизнесийн байгууллага банкнаас зээл авах боломжийг хангах шаардлагатай байна. Энэ бүхэн үнэхээр зөв нэг талаас банкууд улсаас их мөнгө авч байгаа ч, үйлдвэрүүдэд төдий л сайн зээл олгохгүй байна. Энэ манай үндсэн асуудлын нэг билээ» гэж И.Игошин хэллээ.Коммунистуудыг бүлэг оросын эдийн засгийг хямарлаас нэн даруй гаргах арга, хэрэгслийг танилцуулсан байна. Коммунистуудын үзэж байгаагаар хөдөө тосгон, шинжлэх ухаан, армид онцгой анхаарал хандуулах шаардлагатай аж. Улсын Думын хөдөлмөр, нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Николай Коломийцев ийнхүү ярьж байна. «Байгалийн нөөц, томоохон системийн банкуудыг үндэсний болгох шаардлагатай гэж бид үзэж байна. Үүнээс гадна систем бүрдүүлдэг байгууллагыг тодорхой дэмжих, ажлын хувийн хариуцлага тооцож, чанд мониторинг хийх шаардлагатай байна». Засгийн газар хямарлын эсрэг төлөвлөгөөний талаар 2 мянга гаруй санал хүлээж авсныг тэмдэглэе. Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний эцсийн хувилбарыг 4-р сарын 9-нд батлах бодолтой байна.

<сонсох>