Орос улсын засгийн газрын хямарлын эсрэг арга хэмжээ нь улс оронд эдийн засгийг үл цочроож, эдийн засгийг улам хүчирхэг болгоход чиглэсэн. Ерөнхий сайд В.Путин Улсын Думын хуралдааны үеэр орос улсын засгийн газрын хямарлын эсрэг арга хэмжээг танилцуулж, 2008 оны засгийн газрын үйл ажиллагааг тайлагнахдаа ийнхүү мэдэгдэв. Дэлхийг бүхэлд нь нөмөрсөн тэр бэрхшээл Орос улсыг тойрсонгүй гэж В.Путин тэмдэглэллээ.Орос улс хямарлаас ангид, түүний сөрөг үр дагавраас бүрэн зайлсхийх боломжтой байсан гэх асуултыг олонтаа тавьдаг. Мэдээж хэрэг үгүй. Энэ боломжгүй хэрэг. Бэрхшээл манайд, бидний буруугаас бий болоогүй. Үүнтэй хэн ч маргаагүй. Гэхдээ хямарал бүгдийг тэр дундаа Орос улсыг хамарлаа. Шинжээчдийн дүгнэснээр энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлт дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа саарч байна. Орос улс хямаралд өртсөн. Үйл ажиллагаа нь төдий л жигдрээгүй ч оросын нийгмийн болон зах зээлийн байгууллагууд хямарлыг тэслээ гэж В.Путин хэлэв. Тэд сөрөг үр дагаврыг тогтвортой сөрөн зогсох чадалтай болохоо харууллаа. Эдийн засгийн үзүүлэлт үүнийг нотолно. Дөрөвдүгээр улиралд хөгжлийн хурд буурсныг үл харгалзан улс орны ДНБ 2008 онд 5,6 хувиар өсчээ. Бодит хөдөлмөр хөлс 10 гаруй хувиар өсч, хөдөлмөр хөлсний доод хэмжээ бараг хоёр дахин нэмэгдсэн юм. 64 сая ам метр орон сууц барьсан нь Орос улсын шинэ түүхэнд хамгийн шилдэг үр дүн байна. Улс оронд 1 сая 717 мянган нялхас мэндэлжээ. Эцсийн дүнд Орос улс эрдэс, түүхий эдийн баазаа бүрэн үйлдвэрлэж эхэлсэн байна. Төрийн санхүүгийн дэмжлэг, засгийн газрын үйл ажиллагаагаар ийм боломжтой боллоо. Энэ хүчин чармайлт үргэлжилнэ. 2009 онд Орос улс хямаралтай тэмцэхэд 3 триллион рубль зарцуулна. Улсын төсвөөс 1,4 триллион зарцуулна. Орон сууцны янз бүрийн хөтөлбөр, барилга барихад 440 тэрбум рубль зарцуулна. Энэ нь нийт зах зээлийн гуравны нэг юм. Батлан хамгаалахын салбар, банк, үр ашигтай ажиллаж байгаа компаниудад төрөөс өргөн хүрээтэй дэмжинэ. Төр засаг үр ашиггүй байгууллагыг дэмжихийн эсрэг байна. Энэ нь оросын “өнгөрснийг ” битүүмжлэх агуулгатай билээ.
Засгийн газрын тэргүүн зэргийн зорилт нь дотоодын эрэлт, ажил хэргийн идэвхийг сэргээх явдал юм. Үүний дүнд улс орон цаашид эдийн засгийг хөгжүүлэх, хямарлын дараах нөхцөл байдлыг сэргээх үндэс болох дотоодын эрэлтийн зохиомол бус бодит бүтэцтэй болно.

<сонсох>