Риа-Новости агентлагийн уламжилснаар 10 сая долларын төсвөөр бүтсэн “Чингис хааны нууц” кино бүтээгчид Францад 5-р сарын 13-24-нд болох Каннын кино зах зээлд оролцож, зардалаа нөхөх бодолтой байна. “Чингис хааны нууц” кино нь 10 сая доллароор бүтсэн Якутын уран сайхны анхны кино билээ. Орос улсын 92 хотын 273 кино театрт 3-р сарын 12-оос энэ киног гаргаж эхэлсэн байна. Урьдчилсан мэдээгээр Орос улс болон Казахстанд энэ киноноос 1,2 сая долларын орлого олжээ. Киноны зардлыг нөхөхийн тулд дэлхийн зах зээлд гаргах шаардлагатай байна. Францад 2009 оны 5-р сарын 13-24-нд болох Каннын кино зах зээлд киног үзүүлэхийн тулд кино бүтээгчид яриа хэлэлцээ хийж байна. Каннын кино наадмын хүрээнд болдог дэлхийн жил тутмын кино зах зээлд продюссерийн томоохон компани, дистрибьютерийн компани оролцдог. Канн хотод олон орны тухайн жилийн үндсэн кино хөтөлбөрийг боловсруулдаг. “Ургэл В” компани киноны зардлыг нөхөхийн тулд Оросын тэргүүлэх Ди-Ви-Ди компанийн нэг “Си-Пи Дижитал” компанитай хамгааласан тэмдэгтэй лицензтэй диск үйлдвэрлэхээр тохиролцжээ. Тоглоомын кинонд тал нутгийн эртний соёлын бэлэг тэмдэг, үзэл санааг өгүүлсэн “Цаг хугацаанд хадгалсан нууц” баримтат кино дагалдана. Якутын нэрд гарсан театрын найруулагч Андрей Борисов анх удаа “Чингис хааны нууц” кино бүтээсэн билээ. Кинонд Орос, Монгол, Хакасс, Башкортостан, Герман, Буриад, АНУ, Хятад улсын жүжигчид тоглосон байна.

<сонсох>