ОХУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, улс төрийн болон төрийн зүтгэлтэн Евгений Примаков манай радио компанийн 80 жилийн ойг тохиолдуулан ийнхүү мэдэгдэв. Радио ирэх 10-р сард ойгоо тэмдэглэнэ. Өнөөгийн байдлаар “Оросын дуу хоолой” радио дэлхийн 160 оронд радио нэвтрүүлгээ дамжуулж байна. Евгений Примаков манай радио компанийн ахмад ажилчин юм. Энд тэрээр сурвалжлагчаас ерөнхий редактор хүртэл алба хашиж байв. Евгений Примаков домогт хүн. Тэрээр ЗХУ-ын Дээд зөвлөлийн холбооны зөвлөлийн дарга, ЗХУ-ын тагнуулын төв албаны дарга, Орос улсын гадаад тагнуулын албаны захирал, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайдын алба хашиж байв. Евгений Примаков мэндчилгээндээ радиогийн гол зорилтыг ийнхүү тодорхойлсон юм: «Манай улсын нэр хүнд олонтаа өөрчлөгдөж, өөр өнгө будгаар будагдаж байгаа энэ тохиолдолд гадаадын орнуудад нэвтрүүлэг дамжуулах нь чухал үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг билээ. Гадаадын сонсогчдод үнэн мөнийг хүргэх ёстой. Эргэх холбоо шаардлагатай. “Оросын дуу хоолой” радио үүнд ихээхэн анхаарал хандуулж байна. Тиймээс сонсогчдоос ирж байгаа захидалд анхааралтай дүн шинжилгээ хийх хэрэгтэй». Евгений Примаков дэлхийд ихээхэн нэр хүндтэй нэгэн гэдгийг хэтрүүлэлгүй хэлэх байна. Тэрээр манай радиогийн арабын орнуудын редакцийг тэргүүлж байсан юм. Түүнийг дэлхийн томоохон улс төр, төрийн зүтгэлтгэн, Ойрх Дорнод тэр аяар сайн мэддэг. Тиймээс бүс нутаг төдийгүй улс орон бүрт нэвтрүүлэг дамжуулах онцлогт онцгой анхаарал хандуулж байв. «Гадаадын орнуудад нэвтрүүлэг дамжуулахад уян хатан байх ёстой. Миний бодлоор улс орон бүрт ялгаатай арга хэрэгсэл баримтлах хэрэгтэй. Улс орон бүрт тохирох радиогийн нийтлэг материал байдаг. Бид гадаадад нэвтрүүлэг дамжуулдаг радиод ажиллаж байх үед гадаадын сонсогчдод нийцүүлэхэд их зүйл хийж байсан юм»гэж Е.Примаков хэллээ. Ойн мэндчилгээнд олон дурсамж нуршилгүй Евгений Примаков инээмсэглэж, манай радиогийн сургалтыг өндөр үнэлсэн билээ. «Радиод ажиллаж байгаа хүн бүр, сэтгүүлчид их зүйл сурж байгаа гэж бодож байна. Тухайлбал би радиод ажиллаж байхдаа ямар ч чимээ шуугианд хурдан бичиж сурсан» гэж Е.Примаков төгсөлд хэллээ.

<сонсох>