Foto http://images.google.ruОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарт зөвлөлт-монголын Халх голын тулалдааны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх өргөн хүрээтэй бэлтгэл ажил өрнөж байна. Орос улсын энэ бүс нутаг 1939 онд фронтын дэргэд байсан. Энд Өвөр байгалийн цэргийн тойргийн 57 дахь буудлагын дивизийг байгуулж, нөөц цэргүүдийг дайчилсан юм. Чита хотын цэргийн 321-р эмнэлэгт Халх голын тулалдаанд шархадсан 4,5 мянга гаруй хүнийг эдгээсэн юм. Тус хязгаарын нийслэлд саяхан “Өвөрбайгалийн нэвтэрхий толь” номын сан” төслийн хүрээнд шинэ ном хэвлэжээ. Энэ номын нэг бүлэг Халх голын баатруудын тухай өгүүлсэн юм. “Халх-гол-2009” зохион байгуулах хорооны гишүүн, Чита хотын олон нийттэй харилцаа тогтоох хэлтсийн орлогч дарга Александр Лыцусь манай сурвалжлагч Ольга Павловичид ийнхүү ярьжээ.
А.Лыцусь: «Энэ ном “Өвөрбайгалчууд-интернационалистууд- энхийг товхинуулагчид. Орон нутгийн тулалдаан, зэвсэгт мөргөлдөөнд оролцогчид” нэртэй юм. 500 гаруй хуудастай энэ номонд Өвөрбайгалийн цэрэг интернационалчууд, 1929 оны Хятад дорнын төмөр замын мөргөлдөөнөөс өгсүүлээд сүүлийн 10 жилийн үйл явдлын тухай мэдээллийг багтаажээ. Энэ номын нэг бүлэг “1939 оны Халх голын мөргөлдөөн” нэртэй юм. Энэ бүлэгт Монголын дорно хилийн тулалдаанд оролцсон өвөрбайгалчуудын нэрсийг анх удаа нийтэлжээ. Энэ жагсаалтад 1074 хүний нэрс байна. Архивт хадгалсан эсвэл садан төрлийн хүмүүсийн өгүүлсэн дайчдын нэрс юм. Түүхчдийн ярьснаар Халх Голын тулалдааны ялалтад өвөрбайгалийн 3 мянга гаруй хүнийг дайчилсан байна. Олон хүн энэ тулалдаанд оролцож, амиа алдсан. Өнөөгийн байдлаар Монголын нутагт амь үрэгдсэн хүмүүсийн жагсаалтад 413 хүний нэрс байна. Манай нутаг нэгтнүүдээс хэдэн хүн үнэхээр амь үрэгдсэнийг тогтооход бэрх юм. Читийн 321 цэргийн тойргийн эмнэлэгт 110 хүн шархны улмаас амиа алдсан байна. Үнэн хэрэгтээ үүнээс олон хүн амь үрэгдсэн юм. Тиймээс бид өвөр байгалийн бүх хүнд хандан Халх голын тулалдаанд дайтсан ойр дотны хүмүүсээ эргэн дурсаж, 1939 онд Монгол Улсыг хамгаалсан өвөр байгальчуудын жагсаалтыг сэргээхийн тулд гэрэл зургийн цомог, гэрийн архиваа уудлахыг уриалсан юм. Бид хангалттай хэмжээний мэдээлэл цуглуулсан тохиолдолд Халх голын тухай баатарууд, тусгай ном хэвлэнэ».
Асуулт: “Халх-гол 2009” зохион байгуулах хороо ялгуулсан ялалтын 70 жилийн ойд ямар арга хэмжээ явуулах вэ?
А.Лыцусь: «Чит болон хязгаарт болох цогц томоохон арга хэмжээ авна. 4-р сарын 29-нд энэ арга хэмжээний нэгийг зохион явуулна. “Өвөрбайгаль-интернациональчууд болон энхийг товхинуулагчид” номыг танилцуулна. Энэ хэвлэлийг Тус Хязгаарын захирагч Равиль Генниатулин энэ номыг хариуцан хэвлэсэн юм. Хязгаарын офицеруудын ордонд номыг танилцуулах үеэр Читийн гарнизоны цэргүүд, оюутан, сурагч, номонд багтсан амьд үлдсэн баатарууд оролцоно. Халх голын тулалдааны тухай баримтат кино үзүүлж, ахмад дайчид үг хэлнэ. Ахмад дайчид ойрын гурван сард манай хязгаарын залуучуудтай олон удаа уулзаж, далан жилийн тэртээх үйл явдлын тухай өгүүлнэ. Бид үүнийг сурган хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Одиссей спорт клубын гишүүд 7-р сард Чит-Соловьевск, Чойбалсан-Сүмбэр-Улаанбаатар маршрутаар дайны алдар цуутай газраар аялах юм. Аялалд Халх голын баатруудын тэр дундаа амь үрэгдсэн хүмүүсийн садан төрөл оролцоно. Бид зөвлөлтийн цэргийг нутаглуулсан газар очиж, тэдний дурсгалыг хүндэтгэнэ».

<сонсох>