Орос улсын засгийн газар хэн танилцуулснаас үл хамааран хямарлын эсрэг хөтөлбөрийн үр бүтээлтэй, хэрэгжүүлж болох дурын саналыг харгалзана. Ерөнхий сайд В.Путин улс төрийн намын удирдагч, олон нийтийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Засгийн газрын санал болгосон хямарлын эсрэг төлөвлөгөөг В.Путины саналаар сүүлийн долоо хоногт шинжээч, олон нийтийн түвшинд хэлэлцэж байгааг сануулъяа. Хямарлын үед оросын ард түмэн эвлэлдэн нэгдэх хэрэгтэй гэж ерөнхий сайд үүнтэй холбогдуулан мэдэгдсэн билээ. Тэр хэлэхдээ: “Улс орон ноцтой бэрхшээлтэй тулгарах тоолонд ямагт эвлэлдэн нэгдэж байсан. Энэ тохиолдолд нийгэм бүхэлдээ болж буй үйл явдалд зохих ёсоор хариу үйлдэл үзүүлж, хямаралтай холбоотой өнөөгийн бэрхшээлийг даван туулах цогц арга хэмжээг хамтран боловсруулаасай хэмээн би хүсч байна” гэж В.Путин тэмдэглэсэн. Өнөөгийн хямаралтай холбоотойгоор Засгийн газар “Стратеги-2020” тусгасан улс орныг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнөөс татгалзах үндэслэл байхгүй хэмээн ерөнхий сайд мэдэгдэв. Харин эсрэгээр энэ нөхцөлд улс орон өнөөгийн сорилоос улам бэхжих ёстой гэж тэр тэмдэглэв. Өнөө үед байгууллага амьд гарахын тулд хөгжих боломжтой байхаас гадна орчин үеийн технологи ашиглаж, зардлаа бууруулж, эрчим хүчийг хэмнэхэд анхаарах хэрэгтэй. Хямарлаас үүдээд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогчид илүү зохиостой, үр нөлөөтэй ажиллаж, төр засаг тэднийг бүх талаар дэмжинэ гэж найдаж байна. Орос улс хямарлаас үүдэн дээд зэргийн технологийн салбарын хөтөлбөрийг хорогдуулаагүй хэмээн В.Путин тэмдэглэв. Энэ нь юуны түрүүнд эрчим хүч, тэр дундаа атом, хөлөг онгоц, нисэх онгоц барих, сансар, дэд бүтцийн хэд хэдэн томоохон төсөлд хамаатай юм. «Энэ төлөвлөгөөний нөгөө бүрэлэдэхүүн хэсэг нь иргэдийг дэмжиж, нийгмийн үүргээ биелүүлэх явдал билээ. Хямарлаас урган гарсан бэрхшээл, саадыг иргэд даван туулахад дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал зорилт биш юм. Цаашид хүний нөөцийг тууштай хөгжүүлэх нь гол зорилт билээ. Тиймээс үндэсний тэргүүн зэргийн хөтөлбөрөөс бид бараг юу ч хасаагүй. Тийм ч учраас эрүүл мэнд, боловсрол, хүн ам зүй, тэтгэврийн системийг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө зарцуулах бодолтой байна» гэж В.Путин хэллээ. Хямарлын эсрэг хөтөлбөрийн үндсэн хэлэлцүүлэг өнөөдөр дуусана. В.Путин 4-р сарын 6-нд буюу даваа гаригт Улсын Думын депутатад асуулт тавьж, ерөнхий сайд өөрөө хямарлын эсрэг хэмээн нэрлэж байгаа шинэ төсөв, хямарлын эсрэг хөтөлбөрийн тухайд тодорхой санал дэвшүүлнэ.

<сонсох>