Лондоны “их хорийн” дээд хэмжээний уулзалт түүх боллоо. Түүхийн явцыг өөрчлөх чадалтай дэлхийн эдийн засаг хамгийн их хөгжсөн орны удирдагчид шийдвэр гаргалаа. “Их хорийн” дээд хэмжээний уулзалтыг сурвалжлах эрх авсан Михаил Куракин үйл явдлыг газраас мэдээлэхдээ: «Хүн төрлхтөн хэд хэдэн засгийн газар огцорч, санхүүгийн томоохон төв сүйрч, үйллдвэрлэл зогсож, ажилгүйдэл эрс нэмэгдэхэд хүрсэн түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарсан хямаралтай тулгарлаа. “Хорийн” удирдагчид энэ сорилд хариу өгөх ёстой байсан. “Хорийн” удирдагчдын дэлхийн эдийн засаг, санхүүд бичсэн жорыг дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн тунхаглалд тусгажээ. Уулзалтын бүхий л хугацаанд баримт бичгийг боловсруулж, янз бүрийн санаа оноог нэгтгэхэд түвэгтэй байв. Эцсийн дүнд олон улсын санхүүгийн байгууллагын нөөцийг нэг триллион 100 тэрбум долларт хүргэхээр шийджээ. Санхүүгийн янз бүрийн хөтөлбөрт энэ мөнгийг зарцуулна. Санхүүгийн зохицуулалтын жишгийг өөрчилж, Олон Улсын Валютын Сан /ОУВС/-ийн үйл ажиллагааг чанд хянаж, тус байгууллагыг шинэчлэхээр шийджээ. “Хорийн” дээд хэмжээний төгсгөлийн тунхаглалд дэлхийд сөргөөр үл нөлөөлөх, улс орнууд дотооддоо макро эдийн засгийн хор хохиролгүй бодлого хэрэгжүүлэх зэрэг, мөн оросын хэд хэдэн санал багтжээ. Дэлхийн нөөцийн шинэ валют бий болгох оросын саналыг огт хэлэлцээгүй байна. Оросын төлөөлөгчдийн эх сурвалжийн хэлснээр хоёр талын яриа хэлэлцээнд энэ сэдвийг хөндөж, дэлхийн нөөцийн шинэ валют бий болгох мэтгэлцээн зайлшгүй үргэлжилнэ гэжээ. Өнөөгийн “хорийн” дээд хэмжээний уулзалт урагш алхаж байгаа хэрэг хэмээн Оросын төлөөлөгчид үзэж байна. Вашингтонд өнгөрсөн оны 11-рд сард болсон “хорийн” анхны уулзалтаас хойш олон зүйл хийжээ. Одоо ч гэсэн түвэгтэй, чимхлүүр ажил хийх хэрэгтэй байна. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн талаар хэвлэлийн бага хурлыг нээхдээ ийнхүү хэлэв: «Тунхаглал буюу мэдэгдэлд дэлхийн санхүү, эдийн засгийн хямарлыг даван туулахтай холбоотой тодорхой багц шийдвэрийг бүрэн багтаасан. Энэ чиглэлээрээр хэрэгжүүлсэн ажлын үр дүн гарсан гэж би бодож байна. Энэ зөв чиглэлд урагш алхаж байгаа хэрэг юм. Өөр өөр түүх, соёл, сэтгэлгээтэй дэлхийн янз бүрийн орныг төлөөлдөг хорин орны удирдагчид нэг ширээний ард сууж, уялдаатай шийдвэр гаргасан нь дээд хэмжээний уулзалтын гол үр дүн юм хэмээн орос улсын ерөнхийлөгч тэмдэглэв.

<сонсох>