Foto http://www.ulan-ude-stroy.ruБуриадын худалдаа аж үйлдвэрийн тэнхим, Улаан-Үдэд суугаа Монгол Улсын ерөнхий консулын газар хамтран ажиллах тухай хэлэлцээнд гарын үсэг зурав. Буриадын бүгд найрамдах улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Ольга Койновагийг энэ баримт бичгийн талаар тайлбарлахыг манай тусгай сурвалжлагч Ольга Павловчил хүссэн юм. Тэрээр ярихдаа: «Оросын Буриадын бүгд найрамдах улс, Монгол Улсын хооронд худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, талууд бизнесийн байгууллагыг дэмжихэд хамтран ажиллах үүднээс хэлэлцээнд гарын үсэг зурсан гэж Ольга Койнова ярив. Тухайлбал талууд аялал жуулчлал, боловсрол, соёл, үзэсгэлэн яармаг, үйл ажиллагааны бусад салбарыг хөгжүүлэх асуудлаар бизнесийн байгууллага, байгууллага, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ. Хэлэлцээний гол зүйл нь “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааны тухай юм. Буриадын худалдаа аж үйлдвэрийн танхим энэ бүст 14 га газар түрээсэлсэн байна. Энэ бүс хөгживөл Буриадад ашигтай. Бизнесийн байгууллага чөлөөт худалдааны бүст ажилласнаар татварын тодорхой хөнгөлөлт эдэлж, гаалийн хяналтыг хөнгөвчлөх юм. Буриадын бүгд найрамдах улсад ажлын шинэ байр бий болно. Одоогийн байдлаар бид оросын хөрөнгө оруулагчдыг энэ бүст татах ажил өрнүүлж байна. Ажил хэргийн аялал жуулчлалын тухайд шинэ хэлэлцээнд Улаан-Үд-Улаанбаатар-Эрээн хот /Хятад улс/ маршрутаар “Хөгжлийн зам” олон улсын ажил хэргийн аялал жуулчлал зохион байгуулах төслийг хэрэгжүүлэхэд Монголын консулын газар визийн дэмжлэг үзүүлэхээр тусгасан байгаа. Аялал жуулчлал, үзэсгэлэн ярмаг, семинар, ажил хэргийн уулзалт, бага хурал, бусад арга хэмжээнд оролцохоор зорчиж буй Орос улсын иргэдэд “Байкалсервизтур” худалдаа аж үйлдвэрийн тэнхимээр дамжуулан монголд зорчих виз авахад Консулын газар тусална».
Асуулт: Ямар учраас шинэ хэлэлцээнд визийн дэмжлэг үзүүлэх талаар олонтаа тусгасан бэ?
Ольга Койнова: «Сүүлийн үед манай хоёр орны визийн журам хүсч байсанчлан хөнгөвчлөх бус улам түвэгтэй болж байна. Урьд Монголын консулын газар очоод виз авах боломжтой байсан. Одоо ажил хэргээр зорчих виз авахын тулд монголын түншүүдээс урилга авах шаардлагатай болсон. Үүнд их хугацаа орж байгаа юм. Тэгээд ч визийн үнэ нэмэгдсэн байгаа. Явахын өмнө нэг хоногт яаралтай виз авахад 70 доллар үнэтэй болсон. Буриад, Монголын хооронд ажил хэргээр зорчих хүмүүсийн тоо 1,2-р сард цөөрсөн. Үүнд дэлхийн санхүүгийн хямарал нөлөөлж байна. Тэгэхлээр өнөө үед тодорхой хүрээний этгээдэд визийн дэмжлэг авахад чухал байна».

<сонсох>