Дэлхийн тэргүүлэх 20 орны удирдагчид өнгөрсөн оны төгсгөлд дэгдсэн дэлхийн санхүү-эдийн засгийн хямарлаас гарах арга замыг хэлэлцэхээр Лондонд цуглав. Дэлхий ертөнц өнөөгийнх шиг өргөн хүрээтэй уналтад анх удаа орж байгаа юм биш ээ. Уолл-стритийн уналтаас үүдэн 1933 онд банкны салбар сүйрч, ажилгүйдэл нэмэгдэх үед дэлхийн удирдагчид Лондонд цуглаж үүссэн нөхцөл байдлаас гарах арга замыг хэлэлцэж байсан. Тэр үеийн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт олон улсын хуучинсаг банкируудыг буруушааж, дэлхийн эдийн засгийг шинээр эхлүүлэх нь чухал болохыг тэмдэглэсэн билээ. Үүний дараа цуварсан үйл явдал олон улсын хамтын ажиллагааны бус хойч үедээ давхар санаагүй анхааруулсан үлгэр жишээ болон түүхэнд үлдсэн юм. Олон улсын зөрчил тохиролцооноос давж гардаг тохиолдлыг харуулсан. Лондонд дахин уулзсан “их хорийн” удирдагчид одоо түүний үйл явцыг өөрчлөх боломжтой юм. Үндэсний засгийн газрын дан ганц үйл ажиллагаа мэдээж хангалтгүй. Зөвхөн дотоод үйл явдалдаа баригдаж, хөрш оронд юу болж байгааг анхаарахгүй бол ямар нэг ахиц дэвшил гарахгүй л болов уу. Худалдааны гарцыг хааж, дотоодын зах зээлээ хамгаалах нь хэнийг ч хамгаалдаггүй болохыг өнөөгийн хямарал харууллаа. Үүнтэй холбоотойгоор дэлхийн эдийн засгийн ирээдүйн талаарх “хорийн” дээд хэмжээний уулзалтын шийдвэр хөгжингүй ертөнцөд төдийгүй хөгжиж байгаа эдийн засагт ашиг тустай байх ёстой. Лондонд болох дээд хэмжээний уулзалтад оролцогчид хэд хэдэн салбарт ахиц дэвшил гаргах бодолтой байна. Нэгдүгээрт хямарлыг нарийн таамаглах урьдчилан анхааруулах систем байгуулах, хоёрдугаарт олон улсын санхүүгийн байгууллагыг шинэчлэх зэрэг юм. Мөн дэлхийн нөөцийн шинэ валют бий болгох шаардлагатай болох нь илэрхий байна. “Хорийн” хэд хэдэн орон дэмжсэн Орос улсын боловсруулсан энэ саналыг өнөөгийн нөөцийн валют гаргадаг улс нэлээд таагүй хүлээж авч байгаа юм. Үндэстэн дамнасан нөөцийн валют бий болгох тухай шийдвэр одоохондоо гаргахгүй. Хамгийн гол нь энэ асуудлаар мэтгэлцээн эхэлсэн байгаа. Дээр дурдсан санаачилгыг ямар нэг хэмжээгээр дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн тунхаглалд оруулна. Тунхаглал бол нэг хэрэг, харин түүнийг хэрэгжүүлнэ гэдэг өөр хэрэг билээ. “Хорийн” удирдагчид энэ дээд хэмжээний уулзалтаар хүлээсэн үүргээ биелүүлэх эсэх нь одоохондоо нээлттэй хэвээр байна.

<сонсох>