Орос, АНУ-ын ерөнхийлөгч нарын уулзалтын гол үр дүн нь Стратегийн давшилтын зэвсгийн шинэ гэрээг бэлтгэж эхлэх явдал юм. Лондонд лхагва гаригт болсон Д.Медведев болон Барак Обама нарын яриа хэлэлцээний дүнг оросын шинжээчид ийнхүү тайлбарлаж байна. Д.Медведев болон Барак Обама нарын уулзалт шинжээчдийн таамагласанаар болов. АНУ, Орос улсын харилцааг шинээр эхлүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. Ийнхүү шинээр эхэллээ гэж оросын улс төр судлаач Надежда Арбатова үзэж байна. «Бүх шижээч стратегийн давшилтын зэвсгийн шинэ гэрээний тунхаглалыг батална хэмээн үзэж байсан үүнийг тунхаглаллаа. Яриа хэлэлцээний багийн гишүүд гэрээг хамгийн богино хугацаанд бэлдэх байсан. Тэгтэл зүгээр бэлтгэх бус баталлаа. Европт АНУ-ын пуужингийн эсрэг батлан хамгаалахын асуудлыг нааштай шийдэх төлөв ажиглагдаж байна. Энэхүү “буудалцааны” гэж хэлж болох уулзалт амжилттай боллоо гэж үзэх байна» гэлээ. Цагаан ордоны шинэ засаг захиргаанд нааштай өөрчлөлт гарна. Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар Лондонд болсон уулзалтаар яриа хэлэлцээнд оролцогчдод стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ баримт бичгийн талаар нэн даруй ажиллаж эхлэхийг яриа хэлэлцээнд оролцогчдод үүрэг болгожээ. Д.Медведев, Обама нарын ээлжит уулзалт энэ сард болох тул долдугаар сард үр дүн нь гарах ёстой юм. Стратегийн давшилтын зэвсгийн талаарх шинэ баримт бичигт энэ зэвсгийг хорогдуулах хэмжээг 2002 оны Москвагийн гэрээнд зааснаас бага хэмжээгээр тусгах хэрэгтэй. Талууд хариуцлагаа ухамсарлаж байгаа. Дэлхий ертөнцийг зэвсэглэлд хяналт тавих хэрэгсэлгүй орхих ёсгүй гэж АНУ, Канадын орлогч захирал Павел Золотарев ярьж байна. «Хуучин гэрээний үйлчлэх хугацаа дуусч байгаа тул 12-р сард шинэ гэрээ байгуулах шаардлагатай. Юуны түрүүнд стратегийн, цөмийн зэвсгийг хязгаарлахад хяналт тавих арга хэмжээ байх ёстой. Манай хоёр орны цөмийн зэвсэг, орос-америкийн харилцаанаас гадна Москва, Вашингтон үл дэлгэрүүлэх үйл явцыг бүхэлд нь тунгаах хэрэгтэй гэдэгт талууд санал нэг байна» гэж П.Золотарев хэллээ. Орос, АНУ цөмийн цэнэгт хошуу хорогдуулах нь Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байруулах Вашингтонын байр сууринаас хамаарна гэж ОХУ-ын пуужингийн цэргийн генерал Виктор Есин тэмдэглэв. Үүнд азаар ойртох хандлага ажиглагдаж байна. АНУ европын нутаг дэвсгэрт пуужингийн эсрэг бааз байгуулахыг хүчлэх бодолгүй ч, энэ асуудлыг Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалтай холбож байна. Энэ асуудлыг юуны түрүүнд дипломат арга замаар шийдвэрлэнэ. Баллистик пуужин туршихаар бэлтгэж байгаа Умард Солонгосын асуудлыг мөн энэ арга замаар шийдэнэ. Хоёр орны ерөнхийлөгч нар Пхеньянд тэвчээртэй хандахыг уриалсан юм. Хоёр орны удирдагч ийнхүү нэгдсэн нь чухал ач холбогдолтой мөч юм. Тэгэхлээр хоёр орны харилцаанд үнэхээр өөрчлөлт гарч байгааг шинжээчид тэмдэглэж байна. Д.Медведев, Барак Обама нар уулзалтын дараа өөдрөг, ойрын саруудад дахин уулзахаар тохиролцжээ. Уулзалт дотно уур амьсгалд болж өнгөрлөө. Д.Медведев Барак, Обаматай хуулийн чиглэлээр нэг номоор хичээллэж байснаа хэлсэн юм.

<сонсох>