Оросын шинжлэх ухаан академийн анагаах ухаан биологийн асуудал эрхэлсэн хүрээлэнд 3-р сарын 31-нд Ангараг гаригт зохиомол нислэг үйлдэх 105 хоногийн туршилт эхэллээ. Орос улс болон Европын орнуудын сайн дурын 6 хүн Улаан нүдэн гаригт жинхэн нислэг үйлдэхэд практик туршлага олж авах зорилготой “Марс-500” олон улсын төслийн ээлжит шат эхэлж байна. Москва хотын Оросын Шинжлэх ухаан академийн анагаах ухаан биологийн асуудал эрхэлсэн хүрээлэнгийн нутаг дэвсгэрт барьсан газар дээрх туршилтын цогцолборт ажиллах багийн бүрэлдэхүүнд оросын дөрөв, франц, германы иргэн багтжээ. “Марс-500” эрдэм шинжилгээний туршилтад оролцохыг хүссэн 6 мянган хүнээс мэргэжлийн болон эмнэлгийн үзүүлэлтээр шалгарч, урьдчилсан бэлтгэлийг хангажээ. Тухайлбал онолын, тус төвд сансрын нисэгчдийг бэлтгэх практик сургалт, эмнэлгийн нарийн шинжилгээ, амьд гарах сургалт зэрэг юм. Гурван сар гаруй үргэлжилсэн туршилтын үеэр Ангараг гаригт жинхэнээсээ нисэхэд хүмүүс ямар орчинд байх вэ? тэр орчныг дээд зэргээр бүрдүүлнэ. Багийн гишүүд ганцхан жингүйдэл, цацрагийг мэдрэхгүй. “Туршилтад оролцогчид Ангараг гаригт нисэх үеэр багийн бүрэлдэхүүний зан байдлын үндсэн зарчмыг боловсруулна” гэж Оросын шинжлэх ухаан академийн анагаах ухаан биологийн асуудал эрхэлсэн хүрээлэнгийн дарга Павел Моргунов хэллээ. «Бид 105 хоногт Ангараг гаригт нисэх үе шатыг зохиомлоор бүрдүүлнэ. Шувтаргад харилцаа холбоо тасрах, нислэгийг удирдах төв болон Ангараг гаригт нисэх багийн хооронд бэрхшээл гарах зэрэг асуудлыг багтаасан. Анагаах ухааны олон туршилт, багаар ажиллах нь төслийн чухал асуудлын нэг тул сэтгэл зүйн судалгаа хийнэ. Баг автоматаар ажиллах, тэдний ажилд нислэгийг удирдах төв хамгийн бага нөлөөлөх нь гол зарчим юм. Тэгэхлээр багийн гишүүд бүх зорилт, үндсэн бэрхшээлийг бие дааж шийдэнэ» гэж П.Моргунов хэллээ. Гадаад ертөнцтэй харилцаа тасарах нь судалгааны сэдвийн нэг билээ. Тойрог замын нислэгийн үед дэлхийтэй байнга холбоо барьдаг бол гариг хоорондын нислэгийн үеэр ийм боломж гарахгүй. Ангараг гаригаас дэлхий хүртэл дохио өгөхөд бараг 20 миунт болно. Буцаад дохио өгөхөд мөн хугацаа болно. Тэгэхлээр туршилтад оролцогчид мэдээллээр өлсөнө. 105 хоногт телевиз, радио үзэж, сонсохгүй, мөн итернетэд холбогдож, гэрийнхэнтэйгээ ярьж хөөрөх боломжгүй. Мэдээллийг багцаар дамжуулах боломжтой. Сансрын нисэгчид оршин суух “Марсолет” нь 550 шоо метр бүхий хэмжээтэй гурван модулийн капсулаас бүрддэг. Тусдаа өрөө, гал тогоо зэрэг байгаа. Эмнэлгийн хэсэг оршин амьдрах хэмжүүрүүдийг оншлоход шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Агуулахын хэсэгт хүнсний бүтээгдэхүүн бүхий хөргөгч, хүлэмж, бэлтгэл хийх танхим бий. Аялалд оролцогчдын өдрийг бараг минутаар төлөвлөсөн. Үндсэндээ 8 цаг унтах, 8 цаг ажиллах, 8 цагт хоол идэх, бэлтгэл хийх, чөлөөт цаг зэрэг цагийн хуваарьтай байна. 105 хоног Ангараг гаригт нэг талдаа нисэх хугацаа юм. Улаан нүдэн гаригт очиж, буцах, энэ гаригийн гадаргууд буух, туршилт 1,5 жилд үргэлжилнэ. “Марс-500” хөтөлбөрийн төгсгөлийн шатанд үүнийг хийнэ. 2009 оны төгсгөл -2010 оны эхэн хүртэл 520 хоногийн туршилт хийхээр төлөвлөсөн.

<сонсох>