“Сочи-2014” оросын өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажил хариуцсан зохион байгуулах хороо Олимпийн наадмын үйлчилгээний боловсон хүчин, зочин, ажилчдыг зөөх “автомашин”-ны төрөлд ерөнхий түнш сонгон шалгаруулах уралдаан зарлалаа. Оросын тал бие даан түншээ соногоно. Олон улсын олимпийн хороо наадмыг зохион байгуулагчид ийнхүү итгэсэн нь тун ховор юм. Олон Улсын Олимпийн Хороо /ОУОХ/ дүрэм ёсоор наадмын энэ төрөлд түншээ өөрөө сонгодог юм. Орос улсын тухайд “Сочи-2014” зохион байгуулах хорооны гарт “бүх хөзөр” байна. Уралдааныг албан ёсоор нээхийн өмнө автомашины компанийн нэлээд нэрд гарсан гурван компани уралдаанд оролцох өргөдөл гаргажээ. Уралдааныг зарласны дараахан энэ төрөлд өрсөлдөх компанийн тоо 4 болов. Энэ тоо дор хаяж 2,5 дахин нэмэгдэнэ. Дэлхийн эдийн засгийн хямарал автомашины салбарт хамгийн хүнд туссан юм. Оросын наадамд тээврийн асуудлыг хариуцах компани азтай тасалбар хожиж байгаа хэрэг. Сочи хотын олимпийн наадмын гэрээний дагуу янз бүрийн төрлийн 3-4 мянган автомашин шаардлагатай. Наадмын ерөнхий түнш болсноор компанийн нэр хүнд дээшилж, шинэ машинаа дорвитой сурталчлах тухайд ярих ч зүйлгүй. Наадмын ерөнхий түнш нь 100 сая доллароос эхэлж байгаа ивээн тэтгэх хөрөнгө хандивлах зэрэг санхүүгийн бүрэлдэхүүн хэсгээс гадна бусад давуу талтай байх ёстой гэж “Сочи-2014” зохион байгуулах хорооны маркетингийн харилцаа холбоо, арилжаа хариуцсан дэд зрөнхийлөгч Игорь Столяров ярив. «Бид саналыг сонсохын зэрэгцээ олимпийн наадмыг илвээн тэтгэхэд компанийн бизнес зорилт олимпийн хөдөлгөөний зарчимд хэр нийцэж байгаа талаар хангалттай нээлттэй яриа өрнүүлж байна. Компанийн нэр хүнд энэ томоохон хэмжээний арга хэмжээний зарчимд огт нийцэхгүй байх тохиолдол байсан. Бид ийм байдал гаргахаас зайлсхийнэ. Тухайн компанийн санхүүгийн байдлаас гадна нэр хүндийг нь харгалзана» гэж И.Столяров хэллээ. Үүнээс гадна “Сочи-2014” зохион байгуулах хороотой энэ шатанд хамтран ажиллахыг хүссэн бүх компани Орос улсад үйлдвэртэй юм. Тэд наад зах нь машин угсардаг, дээд тал нь автомашиныг олноор нь үйлдвэрлэдэг бүрэн хэмжээний үйлдвэртэй билээ. Гэхдээ энэ хэсэг Наадмын түншийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэхгүй гэж Игорь Столяров ярив. Юуны түрүүнд бид компанийн санхүүгийн байдал, нэр хүндийг сонирхож байна. Өнөөгийн байдлаар “Сочи-2014” наадмын зохион байгуулах хороо гурван ерөнхий түнштэй юм. “Нефть” төрөлд “Роснефть” компани, “гар утасны” төрөлд “Мегафон” компани байна. “Автомашин” төрөлд ямар компани түнш болох нь одоогоор нээлттэй байна.

<сонсох>