Пентагоны тэргүүн Роберт Гейтс энэ тухай Вашингтонд мэдэгдсэн юм. Манай тоймч Александр Редченко энэ сэдвийн дэлгэрэнгүйг хүргэнэ. Умард Солонгос тив хоорондын баллистик пуужин боловсруулах ээлжит алхам хийж байна хэмээн Пентагон үзэж байгаа ч, Пхеньян энэ пуужинг хөөргөхөд АНУ саад хийж чадахгүй л болов уу хэмээн Гейтс хүлээн зөвшөөрсөн юм. Хэрэв пуужин замаасаа хазайн Гавайг чиглэвэл бид үүнийг зогсоох эсэхийг шийдэнэ гэж америкийн батлан хамгаалах сайд тодруулсан билээ. Ерөнхийлөгч Барак Обама тушаал өгвөл Пентагон энэ пуужинг устгахад бэлэн байна гэж АНУ-ын Номхон далайн командлалын хүчний адмирал Тимоти Китинг өнгөрсөн долоо хоногт шууд мэдэгдсэн юм. Пхеньян ямар ч пуужин хөөргөсөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1695 болон 1718 тогтоолыг зөрчиж байгаа хэрэг хэмээн Төрийн Департамент хэд хэдэн удаа АНУ-ын байр суурийг тайлбарласан юм. БНАСАУ тойрог замд хиймэл дагуул гаргахын тулд пуужин хөөргөж байгаа хэмээн мэдэгдсэн ч, тогтоолыг зөрчсөн хэмээн үзэнэ гэж АНУ-ын Гадаад яам тэмдэглэсэн байна. Сансарт хиймэл дагуул гаргахад ашиглаж байгаа баллистик пуужин, пуужин тээгчид бараг төстэй, бие биенээ орлох технологи ашигладаг юм. Үнэхээр ч тийм юм. АНУ, Орос, Хятад болон бусад улс мөн загварын баллистик пуужингаар сансрын объектыг хөөргөдөг юм. БНАСАУ харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа тохиолдолд хэрхэх вэ? Үүнийг их буугаар устгах, эсвэл тойрог замд ямар нэг хаалт хийх үү? НҮБ-ын 1695 болон 1718 тогтоолд БНАСАУ сансрыг энхийн зорилгоор ашиглахад хориг тавих тухай нэг ч үг дурдаагүй, үүнд анхаарал хандуулахыг хүсч байна. БНАСАУ-ын бүх хөрш орон хиймэл дагуул хөөргөж байна. Өмнөд Солонгос улс саяхан Японы тусламжтайгаар хиймэл дагуул хөөргөлөө. Орос улс сансрын буудал барих, сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Өмнөд Солонгост дэмжлэг үзүүлж байна. Умард Солонгост хиймэл дагуул хөөргөхөд зохих дэмжлэг үзүүлэхийг манай улс тухайн үед санал болгож байсан. Пхеньян БНАСАУ сансрын орон зайг судалж, эзэмших бие даасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байна. БНАСАУ сансарт хиймэл дагуул гаргахаар пуужинг хөөргөвөл хэд хэдэн улс үүнийг устгана хэмээн сүүлийн үед мэдэгдэж байгаа нь “хоёр нүүртэй” бодлого юм. Орос улсын Зэвсэгт Хүчний жанжин штабын орлогч дарга, хурандаа генерал Анатолий Ноговицын ийнхүү мэдэгдэв: «Умард Солонгос пуужин хөөргөснөөр аль нэг улс орны аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн мэдэгдсэн нь “хоёр нүүртэй” бодлогын илрэл юм. Зарим нь пуужин хөөргөөд, нөгөө улс пуужин хөөргөх боломжгүй болж таарч байна. БНАСАУ хиймэл дагуул бүхий баллистик пуужин хөөргөх гэж байгаатай холбогдуулан хурандаа генерал Ноговицын хэлэхдээ, Орос улс сансрын бүх үйл явц, сансрын орон зайг хянах техникийн хэрэгсэлтэй. Сансарт хөөргөж байгаа, тийш хөөргөх бүхнийг далдлах аргагүй. АНУ, Орос улсад энэ бүхнийг хянах техникийн боломж бий» гэж Ноговицын хэллээ. Үүний зэрэгцээ Япоын Аюулгүй байдлын Зөвлөл 3-р сарын 27-нд энэ пуужин түүнийг хэсэг японы нутгийг чиглэн унавал устгах эрхийг зэвсэгт хүчиндээ өгчээ. БНАСАУ-ын пуужинг амдан сөнөөхөд өнөөгийн байдлаар Япон, АНУ, Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчний 9 пуужинт хөлөг онгоц оролцож байна.

<сонсох>