Лондонд пүрэв гаригт дэлхийн хямарлаас сургамж авч, дэлхийн эдийн засгийг шинэчлэх үндсэн сэдвийг хэлэлцээх “их хорийн” дээд хэмжээний уулзалт нээгдэж байна. “Энэ хямарал дахин үл давтагдах баталгаа гаргахыг бид хүсч байна” хэмээн гол санааг илэрхийлсэн “их хорийн” мэдэгдлийн төсөл хэдийн хэвлэлд гарчээ. Дэлхийн ДНБ-ийн 85 хувийг бүрдүүлдэг дэлхийн 20 эдийн засаг ирээдүйд энэ уналт давтагдахаас сэргийлэх ямар арга хэмжээ авах гэж байна вэ? Үндэсний стратегийн асуудал эрхэлсэн хараат бус шинжээчдийн Зөвлөлийн дарга Иосиф Дискин ийнхүү ярьж байна: «Дээд хэмжээний уулзалтад юу санал болгож байна вэ? Юуны түрүүнд ОУВС-ийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлж, капиталыг нь эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. ОУВС облигац гаргаж Хятад, Орос улс зэрэг томоохон тоглогчид үүнийг худалдан авч, хүнд байдалд байгаа хэд хэдэн орны санхүүгийн системийг бүхэлд нь дэмжих боломжтой. Банкны салбарын зохицуулалтыг нэмэгдүүлэх асуудлыг идэвхтэй хэлэлцэж байна. Эдийн засгийг өргөн хүрээнд либералчлахыг төлөө байсан хүмүүс дур зоргоор аашилж хэт эрсдэл бий болгосныг ухаарсан тул миний бодлоор бүгд үүнийг зөвшөөрөх байх. Санхүүгийн системийн зорилтыг шинээр ойлгож хэлэж байгаа тул дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах нь үр нөлөөтэй гэж би үзэж байна. ОУВС үндэстэн дамнасан шинэ валют бий болгохыг дэмжиж, эхэлсэн яриа хэлэлцээ аажмаар илүү шийдвэртэй, өнөөдрийнхөөс илүү гүн гүнзгий өөрчлөлтөд хүргэнэ» гэж шинжээч үзэж байна. “Хорийн” дээд хэмжээний уулзалтад санал болгож байгаа чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг нь санхүүгийн бөмбөлөгийг үлээхэд бизнесийн байгууллагын удирдагчдын хувийн сонирхолыг бууруулах арга хэмжээ юм. Тухайлбал төсөлд зааснаар дээд түвшний менежрүүдэд урт хугацаанд тогтвортой өсөлтийг хангасан ажлын үр дүн, мөн банкны эрсдэлтэй, мөн бусад илүү ажиллагааг хөхиүлэн дэмжээгүй зэргийг харгалзан шагнал олгох ёстой. Бизнес эрхэлэх оффшор схемд анхаарал хандуулна. Тухайлбал татварын хөнгөлөлтийг арилгахад хамтран ажиллахаас татгалзаж байгаа “татварын диваажингийн” орнуудад хориг тавьж магадгүй. “Хорийн” улс орнууд өөрсдийн валютын тухайд экспортыг хөхиүлэн дэмжих арга хэрэгсэл өрсөлдөөний девальвацаас татгалзах үүрэг хүлээнэ. Өнгөрсөн оны 11-р сард болсон “хорийн” өмнөх дээд хэмжээний уулзалтад оролцогчид жилийн турш дотоодын зах зээлийг хамгаалах арга хэмжээнээс татгалзахаар амласан ч, бараг бүх улс амласнаа биелүүлээгүй болохыг санах хэрэгтэй. “Хорийн” орнууд нааштай шийдвэр гаргах хандлагатай ч, уриалга хэрэгжилтийн хооронд ялгаа гарахаас болгоомжлох хэрэгтэй. Санал болгож байгаа ихэнх арга хэмжээ нь урт хугацааны ирээдүйд чиглэсэн тул хямаралын дараа ч үр нөлөөтэй байна.

<сонсох>