Оросын шинжлэх ухаан академийн АНУ болон Канадын хүрээлэнгийн захирал Сергей Рогов ийм байр суурьтай байна. Хоёр орны удирдагчийн эхний уулзалтад зориулсан Москва хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Лондонд 4-р сарын 1-нд болох “их хорийн” дээд хэмжээний уулзалтын хүрээнд Орос, АНУ-ын удирдагчид уулзана. Энэ уулзалт хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж, харилцааг шинээр эхэлнэ гэж АНУ, Канадын хүрээлэнгийн захирал үзэж байна. «Орос, АНУ давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээний талаар юуны түрүүнд тохиролцох зарчмыг нарийн тодорхойлсон хамтарсан мэдэгдэл хийнэ. Хоёр орны ерөнхийлөгчийн бүрэн хэмжээний уулзалт энэ оны зун болно. Бүх зүйл сайн болбол хоёр орны ерөнхийлөгч Стратегийн давшилтын зэвсгийн тухай хүрээний хэлэлцээрт гарын үсэг зурна» гэж С.Рогов хэллээ. Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээнд гарын үсэг зурах ирээдүйн талаар оросын улс төр судлаач тэмдэглэхдээ, энэ гэрээг боловсруулаад зогсохгүй гарын үсэг зурж, батлахад цаг хугацаа орно. Ирэх жил цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхэд хамаатай гэрээний талаар бага хурал болно хэмээн Сергей Рогов сануулав. Энэ хугацаанд хоёр гүрэн цөмийн зэвсгийг хорогдуулах үйл явцыг үргэлжлүүлэхэд бэлэн байгааг илтгэсэн орос-америкийн баримт бичигт гарын үсэг зурж чадахгүй бол цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл явц нурна хэмээн улс төр судлаач тэмдэглэв. Орос-америкийн харилцаа цаашид сайжрах боломж байна хэмээн Сергей Рогов тэмдэглэв. Ямар ч тохиолдолд “дүрэмгүй тоглоом” гэж дахин байхгүй. “Хүйтэн дайны” дараа АНУ Орос улстай харилцаа тогтооход олонтаа бүтэлгүйтсэнийг АНУ-д хангалттай өргөн хүрээнд хүлээн зөвшөөрч байна. АНУ цорын ганц хэт гүрний үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн дэлхийн ганц туйлт ертөнцөд бэхлэгдсэн америкийн бүх стратегиаас үүдэн энэ дүгнэлт гүнзгийрч байна. Америкийн хүч шавхагдаж байна. АНУ-д санхүү-эдийн засгийн хямарал онц хурцдаж, Ирак, Афганистаны урт удаан үргэлжилж байгаа найдваргүй дайнд америкийн хүч шавхагдаж байгаа ул мөр юм. Олон туйлт ертөнц цогцлох хандлага эрс хүчирхэгжиж байгаа дэлхийн хөгжлийн үйл явцад дэлхий дахинаа болж байгаа үйл явдалд хяналтаа бүрэн алдсан. Энэ Орос улсаас гадна хүчний бусад төвийн гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгаатай холбоотой. Юуны түрүүнд Хятад, Энэтхэг улсыг нэрлэнэ» гэж С.Рогов хэллээ. Сергей Роговын үзэж байгаагаар Афганистаны асуудлаарх орос-америкийн хамтын ажиллагааны ирээдүйг эрс шинээр харж байна. Энэ терроризмын эсрэг кампанит ажлын төв болсон. Америк, Орос, Хятад, Энэтхэг, Европын улсуудын хувьд Талибан, Аль-Каида бүлэг дайсан болохыг улс төрч тэмдэглэсэн юм. Орос-америкийн харилцаанд амжилт гаргахад энэ үйл явцад хоёр орны ерөнхийлөгчийг нэн даруй татан оролцуулах шаардлагатай бөгөөд болж байгаа бүхнийг алдалгүй ажиглах ёстой билээ.

<сонсох>