Одоогоор олимпийн 26 объектыг барих ажил үргэлжилж, 110 нь төслийн шатанд байна. Хэрэгжиж дууссан, бэлэн болсон төсөл байна. Тухайлбал барилгын талбайд жилд 5 сая гаруй тонн барилгын материал, ачаа хүргэх чадалтай төмөр замын ачааны гарцын анхны цогцолборыг ашиглалтад өгөв. Нэгдүгээр ангиллын цэнгэлдэх хүрээлэн, орчин үеийн дэд бүтцийг босгохын зэрэгцээ нутгийн оршин суугчдын нийгмийн асуудлыг зэрэг шийдэх шаардлагатай байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев бүс нутгийн удирдагчтай уулзахдаа энэ багагүй чухал зорилтыг тэмдэглэсэн билээ. « Хэд хэдэн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Нэгдүгээрт олон хүн амардаг хотыг эрчим хүчээр хангах асуудлыг шийдэх. Нутгийн оршин суугчид өнөө хир эрчим хүчээр хомсдож байгаа нь хэнд ч нууц биш ээ. Энэ чухал асуудлыг амархан шийдэх боломжтой. Хэрхэн? Олмипийн хэрэгслээр. Хоёрдугаарт иргэдийн нийгэм-ахуйн үйлчилгээнд дорвитой анхаарал хандуулах ёстой. Шинэ сургууль, эмнэлэг зэргийг барих шаардлагатай. Хотыг хөгжүүлэхэд энэ нэн чухал юм. Томоохон хэмжээний барилга барихад хуучирсан орон сууцын оронд шинийг барьж байгуулж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар мартаж болохгүй. Олимпийн наадмын хэрэгцээнд орон сууцыг нь хураасан иргэдэд шинэ сууц олгохтой холбоотой асуудлыг илүү үр нөлөөтэй шийдэнэ. Үүнээс иргэдийн сэтгэл санаа, манай амралт сувилалын гол хотын амжилт хамаарна. Эцсийн дүндээ олимпийн наадмыг амжилттай зохион явуулахад мөн хамаатай» гэж Д.Медведев хэллээ. Тавьсан зарим зорилтыг хэдийн хэрэгжүүлж байна. Хоёр сургууль, хоёр эмнэлэг, хэд хэдэн тээврийн зангилаа, хог дахин боловсруулах үйлдвэр зэргийг барьж байгуулж байна. Наадмын хэрэгцээнд орон сууцыг нь хураасан хэд хэдэн өрхөд шинэ сууц өгсөн байна. Орос улсад төдийгүй дэлхий дахинаа ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа энэ үед ажлын шинэ байр бий болгох гол асуудлыг шийдсэн юм. Олимпийн барилгын ажлын ачаар ажлын шинэ байр бий болсон нь ойлгомжтой. Ийм “азтай” тасалбар сугалсан орон нутгийн удирдлага бүс нутаг, Сочи хотын оршин суугчдыг олимпийн объектод ажлын байраар хангахад бүхнийг хийх ёстой гэж Орос улсын Засгийн газрын дэд сайд Дмитрий Козак хэлсэн юм. «Сочи хотынхон олимпийн объектод ажилласай гэж бид юуны түрүүнд хүсч байна. Олимпийн төслийг хэрэгжүүлэх мэргэжилтэн, ажилтныг хүлээж байна. Нутгийн оршин суугчдыг энэ ажилд татан оролцуулснаар улсын төсөвт хямд тусах бөгөөд түр сууц барьж өөр хотын барилгачин, инженерийг ажиллуулах шаардлагагүй юм. Сочи хотын ажилгүйчүүдийн тоо багасч байгаа тул ашигтай юм. Гэхдээ нутгийн оршин суугчдыг барилгын ажилд татан оролцуулахад хууль тогтоох эсвэл зохион байгуулалтын шинжтэй ямар нэг тусгай арга хэмжээ авахгүй» гэж Дмитрий Козак тэмдэглэсэн байна. Сочи хотын олимпийн объектын барилгын ажлын үеэр ойрын үед хэдий хэмжээний ажлын шинэ байр бий болох талаар хэлэхэд төвөгтэй юм. Энэ тоо хэдэн зуугаар тоологдоно. Наадмын дараа ажиллах шаардлагатай 300 орчим янз бүрийн объект барьж байгуулна. Тэгэхэд ажиллах хүчин хэрэгтэй. Тэгэхлээр олимпийн барилгын ажил Сочи хотын олон оршин суугчид төдийгүй олон хүнийг ажлын байраар хангана. Орос улсын хэд хэдэн бүс нутгийн оюутны отряд зуны амралтаар Сочи хотод ирж ажиллах хүсэлт бүхий өргөдөл гаргажээ.

<сонсох>