Foto http://www.comission-nsk.ruСанкт-Петербургийн “Балтика” шар айраг нэрдэг компани 1996 оноос оросын шар айрагны зах зээлд тэргүүлж байна. Компани Оросын 10 хотод үйлдвэртэй, нэр тэмдэг нь бүгдэд танил болжээ. “Балтика” оросын шар айрагны тэргүүлэх экспортлогч юм. Компанийн бүтээгдэхүүнийг Монгол Улс зэрэг дэлхийн 50 оронд нийлүүлж байна. “Балтика” компанийн борлуулалтын асуудал хариуцсан дарга Константин Сабельников Монгол Улсад шар айрагны бүтээгдэхүүн нийлүүлж байгаа талаар манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярьжээ.
К.Сабельников: “Балтика” компани гадаадын зах зээлд ажиллах их туршлагатай. Бид 2002 оноос хойш Монгол Улсад шар айраг нийлүүлж байна. Манай үндсэн нэр тэмдэг “Балтика”, “Арсенальное”, “ДВ Классическое”, “Сибирский бочонок”, “Большая кружка” зэрэг юм. “Балтика” компанийн Красноярск, Санкт-Петербург, Новосибирск дахь үйлдвэрт нэрсэн “Карлсберг”, “Туборг” лицензтэй бүтээгдэхүүнийг 4-р сараас монголын зах зээлд нийлүүлнэ. Компани оросын бусад хотод үйлдвэртэй тул тээврийн хамгийн бага зардлаар шар айраг экспортолж, хэрэглэгчдэд шинэ шар айраг нийлүүлж байна. “Балтика” компани “Карлсберг”, “Туборг” лицензтэй шар айраг экспортлох эрхтэй болсон нь компанийн бүх үйлдвэрт хийж байгаа шар айрагны чанарыг дахин баталж байна».
Асуулт : Танай компани хэдий хэмжээний шар айраг Монголын зах зээлд нийлүүлж байна вэ?
К.Сабельников: “Балтика” компани 2008 онд 2 сая орчим литр шар айраг борлуулсан нь 2007 оны үзүүлэлтээс хэд дахин илүү байна. Бид энэ жил монголд нийлүүлэх экспортоо нэмэх бодолтой байна. “Балтика” компани мөн “Балтика-Монголия” импортлогч компани хамтын ажиллагааны зохистой систем тогтоосны ачаар ийм амжилтанд хүрсэн. Манай компаний бүтээгдэхүүнийг Монголын бөөний худалдааны томоохон сүлжээ, жижиг дэлгүүр, Улаанбаатар, аймгуудын бөөний төвүүдээр борлодог. Худалдааны мэргэжлийн төлөөлөгчид оросын компанийн бүтээгдэхүүнийг борлуулдаг. “Балтика-Монголия” компани өөрийн гэсэн авто тээврийн хэрэгсэлтэй. “Карлсберг” болон “Туборг” шар айргийг жижиглэнгийн сүлжээ, томоохон бөөний компаниудад нийлүүлэх тухай гэрээг дистрибьютер компанитай саяхан байгууллаа. Энэ төрлийн 0,5 литр лонхтой шар айрагны жижиглэнгийн үнэ 1,5 гаруй долларын үнэтэй байна. Хэтдээ бид экспортоо нэмж, монголын хэрэглэгчдэд квас, сул үйлчилгээтэй согтууруулах ундаа зэрэг шинэ нэр тэрлийн бүтээгдэхүүн нийлүүлнэ».

<сонсох>