Foto http://www.fnpr.org.ruХараат бус үйлдвэрчний эвлэлийн удирдагч Михаил Шмаков энэ тухай ерөнхий сайд В.Путинтай уулзахдаа мэдэгдэв. Дэлхийн хямарлын үед төр засаг хөдөлмөрчдийн ашиг сонирхолыг харгалзаж байгаад Шмаков сэтгэл хангалуун байна. Оросын иргэдийн эрхийг хамгаалахаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ерөнхий сайд В.Путин ийнхүү ярьж байна. «Бид Прокурорын газар иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах тухай нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргах эрхийг эргээд сэргээнэ. Ажилгүйдлийн тэтгэмжийг 4900 рубль хүртэл дээд хэмжээнд хүртэл нэмсэнээс гадна засгийн газар өөрийн хүсэлтээр ажлаас гарч байгаа иргэдэд энэ тэтгэмж авах эрх олгоно» гэж В.Путин хэллээ. Орос улсын засгийн газар тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмж байгааг ерөнхий сайд сануулав. Оны төгсгөлд нийгмийн тэтгэврийн дундаж хэмжээ амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур байх ёсгүй. Нийгмийн хамгаалалтын түвшинг хадгалахын тулд энэ бүхнийг хийж байна. Хүн бол Орос улсын үндсэн нөөц хэмээн В.Путин тэмдэглэв. «Тухайн өмчтөн ямар ч хууль дүрэмд захирагдсан ч, тухайн хүний хувь заяаг мартаж болохгүй. Үйлдвэрлэлийг шинэчлэх шаардлагатай шалтгаанаар тухайн ажилтныг хашааны цаана зөнд нь орхиж болохгүй. Хүмүүст хайхрамжгүй хандсан хариуг хожим хүртэнэ» гэж ерөнхий сайд хэллээ. Хямарлын өнөөгийн нөхцөлд өргөн хүрээтэй эсэргүүцлийн ажил явуулахаар төлөвлөөгүй хэмээн үйлдвэрчний эвлэлийн удирдагч Михаил Шмаков засгийн газрын тэргүүнтэй уулзасны дараа мэдэгдэв. Одоогоор Европт болж байгаа олон нийтийг хамарсан жагсаал цуглаан Орос улсад хараахан болохгүй. Улс төрийн янз бүрийн уламжлалд гол асуудал байна гэж Шмаков тайлбарлав. Европын орнуудад эхлээд жагсаал цуглаан хийж, шаардлага тавьж, дараа нь яриа хэлэлцээний ширээний ард суудаг заншилтай. Харин Орос улсад үйлдвэрчний эвлэлүүд засгийн газартай нийгмийн асуудлыг тогтмол хэлэлцдэг гурван талын комисс ажилладаг. Засгийн газар үйл ажиллагаандаа Үйлдвэрчний эвлэлийн бүх хүсэлтийг харгалзаж байна. Тэдний шаардлагыг харгалзахгүй бол үйлдвэрчний эвлэлүүд жагсаал цуглаан зохион байгуулж хэзээ ч дөнгөнө.

<сонсох>