Ерөнхиий сайд В.Путин Орос улсын засгийн газрын тэргүүлэгчдийн хуралдааны үеэр энэ төлөвлөгөө биелээгүй гол шалтгааныг хэлсэн юм. Хямарлаас нэлээд өмнө буюу 2005-2007 онд зах зээлийн байдал таатай байх үед төрийн байгууллагыг хувьчлах төлөвлөгөө хоцорч байсан. Төлөвлгөөнд заасны дагуу 2008 онд төрийн байгууллагыг хувьчилснаас Орос улсын төсөвт 12 тэрбум доллар орох ёстой байсан. Харин төсөвт дөнгөж 7 тэрбум гаруй доллар оржээ. Муу төлөвлөсөн эсвэл муу ажилласан гэж дүгнэл хийхээр байна гэж ерөнхий сайд тэмдэглэв. «Хувьчлалын хууль эрхийн бааз суурь төгс бус, гүйцэтгэх засаглалын холбооны байгууллагууд хайхрамжгүй байгаа нь үндсэн шалтгаан юм. Тухайн байгууллагад болж байгаа бүхэн ойлгомжтой. Хүмүүс суугаад, ажиллаад, цалингаа авч байгаа болохоор юу ч өөрчлөхийг хүсэхгүй байна. Ийм байж болохгүй» гэж үзэж байна. В.Путин хувьчлалын хууль эрхийн бааз суурийг үндсээр нь өөрчлөх саналыг бэлтгэхийг Эдийн засгийн хөгжлийн яаманд үүрэг болгожээ. Үүнээс гадна холбооны байгууллагууд яамдын харьяа байгууллагын байдлыг дээшлүүлэх арга хэмжээ авах ёстой. Улсын өмчийг хямд үнээр борлуулахгүй байхыг ерөнхий сайд шаардсан юм. Хямарлыг үл харгалзан “хямдрал” зарлах ёсгүй гэж ерөнхий сайд тэмдэглэв. Хувьчлалын үйл явцад мэдээж хэрэг өөрчлөлт гарсан. Төрийн оролцоотой байгууллагын эзлэх хувь хэмжээ нэлээд буурсан. «Төрийн өмч тодорхой этгээдийн оршин байх хэрэгсэл бус бүх үндэстний зорилтыг шийдэх, зөвхөн нийгмийн сайн сайханд ашиглах ёстой талаар бид эртнээс ярьж байгаа. Бид Холбооны улсын нэгдсэн байгууллагын тоог цөөлөхөөр тохиролцсон. Өнгөрсөн жил энэ байгууллагын тоо 40 хувиар буурсан» гэж В.Путин хэллээ. Засгийн газрын тэргүүлэгчдийн хурлаар бусад асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал Засгийн газрын тэргүүн төсвийн хүрээнд хөдөлмөр хөлсийн шинэ систем хэрхэн үйлчлэх явцад гарсан асуудлыг шийдэхийг Боловсролын сайд Андрей Фурсенкогоос хүссэн байна. Энэ системийг нэвтрүүлснээр цалин хөлсөө алдсан хэмээн сургуулийн багш нар В.Путинд гомдол мэдүүлсэн юм. Сайд нар байгууллагыг залгих тухай мөн ярилаа. Шинжээчид байгууллагыг хүчээр залгих асуудлаар хуулийн төсөл бэлдэснийг ерөнхий сайд сануулав. В.Путин энэ баримт бичгийг аль болох яаралтай боловсруулах үүрэг өгчээ.

<сонсох>