Дэлхийн бараг бүх эдийн засаг үүний хор уршгийг мэдэрч байна. Лондонд 4-р сарын 2-нд болох дэлхийн хамгийн их хөгжсөн 20 орны дээд хэмжээний уулзалтаар орчин цагийн сорилд зохих хариу олох явдал юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Их Британийн нийслэлийг зорихын өмнө телевизийн Би-Би-Си компанид өгсөн ярилцлагадаа ийнхүү байр сууриа илэрхийлжээ. Орос улсын ерөнхийлөгч “зохих” хэмээх үгийг зүгээр ч нэг онцлоогүй юм. Өнөөгийн хямарлыг янз бүрийн аргаар даван туулах олон байр суурь байгаа тул Лондонд болох дээд хэмжээний уулзалтаар тавьсан зорилтоо биелүүлэхгүй байж магадгүй хэмээн төрийн тэргүүн болгоомжилж байна. Дээд хэмжээний уулзалтын өмнө дэлхийн санхүү эдийн засгийн систем, эдийн засгийг хөхиүлэн дэмжих арга замыг шинэчлэх тухай маргаан хурцадсан юм. Эхний асуудлын тухайд Орос, Хятад улс ирээдүйд бүс нутгийн гэж нэрлэсэн мөнгөнөөс бүрдсэн олон валютын сагсанд түшиглэн ханшийг тодорхойлдог үндэстэн дамнасан валют бий болгох санал гаргасан. Д.Медведев энэ асуудлаарх байр сууриа дахин давтан хэлжээ. «Мэдээж хэрэг бид бодит байдлыг эрхэмлэнэ. Бид, мөн манай хятад ажил нэгт нөхөд ялгаагүй бодитой байр суурь баримталж байна. Өнөөгийн валютын систем тулгарсан бэрхшээлийг шийдэж чадахгүй байгаа нь илэрхий байна. Бид доллар, евро, фунт стерлинг зэрэг багц валюттай байсан нь сайн хэрэг. Ирээдүйд энэ систем олон валютын сагсанд тулгуурлаж, бүс нутгийн бусад нөөцийн валютыг багтаах ёстой. Хэрэв бид тохиролцож чадвал ирээдүйд шилдэг валют бий болгох тухай ярьж болно» гэж Медведев хэллээ. Энэ санааг олон орон дэмжиж, Олон улсын валютын сан байр сууриа илэрхийлж байгаа. Гэхдээ Барак Обамын засаг захиргаа дэлхийн гол валютын хувьд доллароос татгалзах шаардлагагүй гэж үзэж байна. Долларыг хянаагүйн улмаас өнөөгийн хямарал дэгдэхэд түлхэц болсон. Д.Медведев дэлхийн эдийн засгийн олон туйлт загвар цогцлуулах тухай хэллээ. Дэлхийд тогтсон тэр харилцаа орчин үеийн амьдралд нийцэхгүй байна. БРИК, Алс Дорнод зэрэг онцгой зах зээл өсч, эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар хямарлаас гараад энэ бүхнийг харгалзах ёстой аж. Хямарал бол баримтыг тэмдэглэх шалтгаан бишээ хэмээн Д.Медведев төгсгөлд нь хэлсэн юм. Хямарал бол шийдвэр гаргах шалтгаан билээ. Удахгүй болох 20-ийн дээд хэмжээний уулзалтаас Москва үүнийг хүлээж байна.

<сонсох>