Сибирийн холбооны тойргийн удидрлагатай хямарлын эсрэг засгийн газрын төлөвлөгөөг хэлэлцэх үеэр Засгийн газрын дэд сайд Сергей Иванов энэ тухай мэдэгдэв. Улс орны нийгмийн ачааллыг бууруулах талаар засгийн газар тусгай арга хэмжээ авч байна.“Шурхай хариу үйлдэл үзүүлэх” горимын дагуу үүнийг хийж байгаа тухай дэд сайд тэмдэглэв. Юуны түрүүнд засгийн газрын үйл ажиллагаа хөдөлмөрийн зах зээлийн байдлыг хэвийн болгоход чиглэж байна. Тухайлбал оны эхэнд ажилгүйдлийн тэтгэмжийг хамгийн дээд хэмжээгээр буюу 1,5 дахин нэмжээ. Төр засгийн гол зорилт нь улс оронд нийгмийн тогтвортой байдлыг хядгалах явдал болохыгдахин баталж байна гэж Сергей Иванов тэмдэглэв. «Нийгмийн тогтвортой байдлыг хадгалах нь тэргүүн зэргийн зорилт юм. Төр засаг хүлээсэн бүх үүргээ гарцаагүй биелүүлж энэ зорилтод хүрнэ. Холбооны төсвөөс санхүүжүүлж байгаа нийгмийн төлбөр, тэтгэмжийг инфляцийн шинэ таамагтай уялдуулан тооцоно гэж С.Иванов хэллээ. Энэ бүхэн улсын нийгмийн тусламжийн бүх багц тэр дундаа хүүхэд, эхийн капиталын тэтгэмжид хамаатай хэмээн Сергей Иванов тэмдэглэв. Хууль сахиулах байгууллага, прокурорын газар санхүүгийн хямарлын үед хөдөлмөр хөлсийг татвараас бултуулж байна. Энэ “Саарал схем” нь төр засаг төдийгүй хожмоо тэтгэврийн хуримтлалгүй үлдэх ажилчин албан хаагчдыг өөрсдийг нь хуурч байгаа хэрэг юм. Хүчний байгууллагыг энэ мэт үйлдлийг хатуу таслан зогсоохыг хүссэн байна. Засгийн газрын дэд сайд эдийн засгийн инновацийн талаар ярьсан юм. Засгийн газар улсын худалдын авалтын тухай холбооны хуулинд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. Шинэ хуулиар компани уралдааны болзлыг биелүүлэх ёстой. Улсын захиалга авах уралдаанд оролцогч зарим компани гэрээг биелүүлэхгүй гэж үзээд бодит бус болзол тавьж, уралдаанд түрүүлж байна. Улсын гэрээг биелүүлээгүй хариуцлагыг хараахан хуулинд заагаагүй юм. Эдийн засгийн хямарлын үр дагавраас Сергей Иванов нааштай зүйлийг олж харжээ. Түүний үзэж байгаагаар гадаадад жуулчлах хүмүүсийн тоо буурч байгаа өнөөгийн нөхцлийг далимдуулан Орос улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр барилга, үйлчилгээний салбарт жижиг, дунд бизнесийн шинэ боломж бүрдүүлнэ. Сибирийн холбооны тойргийн ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Анатолий Квашин дэд сайдыын байр суурийг дэмжиж байна. Тэрээр Байгал нуурын бүсийн амралт сувилалын газрыг 5-10 жилд Альп, Куршавелитэй дүйцэх хэмжээнд хүргэхээр төлөвлөж байна.

<сонсох>