Эрхэм радио сонсогчид оо, сайн байцгаана уу! “Оросын дуу хоолой” радиогийн долоо хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг дамжуулж байна. Уламжлал ёсоор захидлын тоймоос эхэлье. Бид Халх Голын 70 жилийн ойд зориулсан асуулт, хариултын уралдаанд багагүй захидал хүлээж авлаа. Төв аймгийн Эрдэнэ сумын Б.Баярмаа, Завхан аймгийн Шилүүст сумын Ж. Алтанхуяг, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын С.Болоош, Улаанбаатар хотын Ц.Алтангэрэл, Б.Адьяа, Н.Доржсүрэн, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын сонсогч С.Батмөнх зэрэг сонсогчид захидал ирүүлжээ.
   Улаанбаатар хотын сонсогч Г.Рэнцэн Халх голын тулалдааны сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцжээ. Тэрээр бичихдээ, “Хүнд үед зөвлөлтийн цэргүүд бидэнд туслахаар ирж, хамтдаа дайсныг дарсан. Дайны жилүүдэд ЗХУ Монгол Улсад нисэх хүчний хороо байгуулахад тусалсан юм. Бид хурандаа Санжаагийн удирдлаганд ИЛ-14 болон ЯК-9 нисэх онгоц жолоодож сурсан. Энэ шинэ нисэх онгоцонд холбоочноор ажиллан аз надад тохиосон юм. Халх голын ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан оросын ард түмэн, нэг ангийнхандаа мэнд дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
   Чойбалсан хотын манай байнгын сонсогч Ч.Цэрэнпунцаг энэ үйл явдлын талаар дурсажээ. “Манай нутгийнхан зөвлөлтийн цэргүүдтэй мөр зэрэгцэн дайтаж явсан” гэж тэр бичээд, Бид тэднийг төрсөн ах дүүс шигээ дурсан санадаг. Дайны жилүүдэд зөвлөлтийн цэргүүд манай дорнын хилийг хамгаалж, Чойбалсан хотыг барьж байгуулахад тусалсан юм. Хожим манай найрамдал ах дүүгийн барилдлагатай болсон.
   Эрхэм анд нөхдөө, та бүхэнд захидал илгээсэнд талархалаа. Асуулт хариултын уралдаанд оролцсон хүн бүрт бид талархаж байна.
   Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Улаанбаатар хотын сонсогч Н.Доржсүрэнгийн хүсэлтээр Людмила Зыкины дуулсан “Ижил мөрөн урсаж байна” дууг хүргэе.
   Бид “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Красноярскийн эрдэмтэд нүүрс дахин боловсруулах шинэ  технологи боловсруулсан нь үнэн үү? Улаанбаатар хотын сонсогч Бямбаа ийнхүү асуужээ. Тийм ээ, энэ үнэн. Ердийн уурын тогооны газар эрдэмтийн жинхэнэ ажлын талбар гэж та төсөөлдөө. Энд эдийн засгийн хэмнэлтийн хувьд дүйцэх бүтээгдэхүүн байхгүй идэвхжүүлсэн нүүрс буюу сорбентийг гаргаж авдаг. Шинэ бүтээлийн зохиогч Алексей Морозов өнөө үед улс хэмжээнд нийлүүлэх боломжтой нүүрс боловсруулах шинэ технологиор дэд эрдэмтний цол хамгаалж байжээ. Нүүрсийг шатаалгүй дахин боловсруулах технологи нь их энгийн юм. Бодис хий, хатуу үлдэгдэл гэсэн хоер бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Хатуу үлдэгдэл нь кокс, сорбент, нүүрс устөрөгчийн өөр элемент зэрэг нь бүгд технологиоос хамаарна. Үүнээс гаргаж авсан түүхий эдийг ашиглаж болно. Гадаадад Красноярскийн технологийг сонирхож байгаа. Турк, Словенитэй яриа хэлэлцээ хийж байгаа. Монгол Улсад бүхэл бүтэн цогцолбор барьсан. Ойрын үед оросын мэргэжилтнүүд Монголд цементийн үйлдвэр барина. Оросын барилгын материалын зах зээлд нэлээд их хувь эзэлдэг Ангарын цементийн үйлдвэр ойрын үед Монголын нутаг дэвсгэрт цемент үйлдвэрлэх хамтарсан компани байгуулна. Монгол Улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга болон Ангарын үйлдвэрийн захирал Олег Геевскийтэй уулзах үеэр ийм санаачилга гаргажээ. Оросын компани жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хамтарсан компани байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Хот байгуулалтын сайд энэ үйл хэрэгт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Хамтарсан компанийг байгуулахад 50 сая орчим евро шаардлагатай. 
    Одоо Г.Гэндэмийн хүсэлтээр “Калинка” орос ардын дуу сонсоцгоое.
   “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Улаанбаатар хотын сонсогч С.Дагвадорж, Өмнөговь аймгийн сонсогч Е.Бямбажав, Увс аймгийн Баруунтүрүүн сумын сонсогч Ш.Жамбалсүрэн нар байгал, ургамал, амьтан хамгаалах талаар Орос улсын хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өгүүлсэн нэвтрүүлэг сонирхолтой байгаа тухай захидалдаа бичжээ. Өнөөдөр нэвтрүүлгээрээ бух гөрөөсийн тоо толгойг нэмэгдүүлэх тухай өгүүлнэ. Орос улсын европын хэсэгт бух гөрөөсийн тоо толгой аажмаар сэргэж байна. Үржүүлгийн газар бойжсон бух гөрөөсийг суллажээ. Оросын европын хэсэгт нийт 150 толгой бух гөрөөс байна. Энэ амьтны генетикийн тогтвортой байдлыг дэмжихийн тулд европын амьтны хүрээлэнгээс хэд хэдэн удаа бух гөрөөс авчирчээ. Гөрөөсийг сонгож, онгон байгальд нутагшуулахад сайн бэлдэх хэрэгтэй. Амьтны хүрээлэнгээс авчирсан бух гөрөөс хүнд дасссан, задгай орон зайд дасаагүй тул ойд идээшээгүй байна. Тиймээс бараг чөлөөтэй нөхцөлд өсч, бойжсон бух гөрөөс задгаа газар нутагшижээ. Бух гөрөөс чөлөөтэй идээшилдэг газар зөвхөн Орос улсад байдаг. Европт багахан газар нутагт энэ амьтан нутагладаг. Оки голын хойд эргээр 500 гөрөөс идээшлэх боломжтой газар нутаг бий. Тоо толгой ийм байгаа тохиолдолд генетикийн сан усталгүй, байгалийн жамаар өсч, үржих боломжтой. Таван жилийн дараа бид үржүүлгийн газраас амьтан авчрахаа больж, 10 жилийн дараа Орос улсад бух гөрөөсийн тоо толгой тогтоно.
    Дахин хөгжмийн завсарлага авцагаая. Булган аймгийн Хишигт-Өндөр сумын сонсогч Ц.Даваасамбуу Эрдэнэт хотын нэгдүгээр дунд сургуулийн физик, математикийн багш Лхамсүрэн түүний ар гэрийнхэнд ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ. “Винтаж” хамтлаг хайр дурлалын тухай дуу дуулна.
    “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Одоо буриадын долоон дацангийн унжилга, эд хэрэглэлийг оёсон Хоринска эмээгийн тухай өгүүлье. Норжима Балбарова эмээ өнгөрсөн зун Монголд очсоны дараа буддын шашны сүмийг чимэглэхийн тулд тэтгэврийнхээ хураасан мөнгөөр 100 метр торго худалдан авчээ. Тэрээр 84 настай юм. Түүний буддын шашныг сэргээхэд оруулсан хувь нэмрийг үнэлсэн юм. Хамба лам Дамба Аюшеев Хамба лам Гомбоевын нэрэмжит алтан медаль гардуулжээ. Гүн сүсэг бишрэлтэй Норжима эмээ дацан сэргэх үйл явцыг 20 гаруй жил сонирхон, ажиглажээ. Лам ахынхаа хүүхэд ахуйн дурсамжаас тэр ийнхүү дацанд хувь нэмэр оруулахаар шийджээ. Тэрээр 60 настайдаа оедлын машинаар буддын шашны эд хэрэглэлийг оеж, нууцад нь өөрөө суралцжээ. Хүүхэд ахуйд ой тойнд үлдсэн бүхэн нь түүний бүтээлд шингэсэн байна. Дацангийн нээлтэд, их ном айлдах үеэр “бадан-жалсан”, “лаври” чимэглэлийг лам нарт гардуулахад үнэхээр баяр жаргалаар бялхаж байв. Уран гартай эмээ Кижигин, Анин, Иволги, Эгитуйскийн дацан, Хоринскийн дугана, Дээд Березовкийн дацан, Улаан-Үдийн халзан уулын дацангийн унжилга хэрэглэлийг урлажээ. Норжмаа бусад эмэгтэйчүүдийг энэ ажилд татан оролцуулсан байна. Тэрээр сайн зохион байгуулагч юм. Норжмаа бусад эмэгтэйчүүдийг унжлага, хэрэглэлийг буддын шашны дэг жаягаар зөв оёж сургажээ. Оёдолчин эмээ 84-тэй ч, гар хумхилгүй ажилласаар байна. Эмээ ер бусын дотоод гэрлээр гэрэлтдэг том нүдтэй юм. Түүний нүд нь ийш тийшээ хурдан шилжинэ. Хөдөлгөөнтэй ханиа их хайрладаг дуу цөөнтэй Дамбу Дорж Дандаров эхнэрийнхээ бүх үйл хэрэгт тусалдаг. Энэ гайхалтай эмэгтэй Буриадад ажиллаж, оршин сууж байна.
    Баян-Уул сумын сонсогч Д.Ядмаарагчаа асуужээ: Тувад буддын шашны хэдэн лам байдаг вэ? Тэнд хэрхэн лам болдог вэ? Өнөөгийн байдлаар Тувад 36 лам байна. Энэтхэгт 27 хураак шавилан сууж байна. Мөн Буриадын Иволгийн дацанд 10 хүн, Монголын Гандантэгчлэн хийдэд 6 хүн шавилан сууж байна. Хуурак болох хүсэлтэй хүн Хамба ламын удирдах газарт өргөдөл гаргах ёстой. Насанд хүрээгүй хүн эцэг эхтэйгээ эсвэл асран хамгаалагчтайгаа хандах ёстой. Хууракууд эхлээд Кызыл хотын “Цечелингт” урьдчилсан сургалтанд хамрагддаг. Тэд жил гаруй хугацаанд төвд зөв бичих дүрэм, хэл, уншлага судалдаг. Хэрэв хуурак дунд сургуулийн насны хүүхэд бол Кызылийн дунд сургуульд суралцдаг. Хамба ламын тодорхойлолтоор хууракийг сургахаар явуулдаг байна. Хэрэв хуурак зургийн авьяастай бол Монгол, Буриадад илгээж, бурханы хөрөг зурж сурдаг байна. Заримыг нь энэтхэгийн сүм хийдэд гүн ухаанд сургахаар илгээдэг. Ой тогтоолт сайн нэг нь буддын шашны уншлага, ёслолыг явуулахад судар уншиж, судалдаг. Хуурак сурч байх хугацаандаа энгийн оюутнуудын адил шалгалт, шүүлэг өгч, диплом, курсын ажил хамгаалдаг юм. Хамба ламын тодорхойлолт байхгүй бол буддын шашны сүм хийдэд шавилан суух боломжгүй. Буддын шашин судлахад насны хязгаар тогтоодоггүй.
   “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөж байна. Ж.Наранцэцэгийн хүсэлтээр Борхүүгийн Амархүүгийн “Супер од” дууг хүргэе.
   “Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлэг” дууслаа. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд дуртаяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Эрхэм сонсогчид оо, дэлхийн улс төрийн үйл явдал, орос-монголын харилцааны талаарх мэдээ материал, мөн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг манай www.ruvr.ru вэб хуудасны монгол хэл дээрх хуудаснаас уншина уу.

<сонсох>