Оросын эстрадын “хааны” олон шүтэн бишрэгч ийнхүү дуу алдаж байна. Дуучин олныг татаж, эрчимтэй хэвээр байна. Тэрээр урьдын адил олон тооны сонсогчдыг татаж байна. Валерий Леонтьев ойгоороо “Хайртай, санаж байна, хүлээж байна” нэртэй баярын шоу бэлджээ. Валерий Леонтьев насны ойгоо тэмдэглэх дургүй нэгэн. Насны ой өнгөрсөнөө харж, дүгнэн цэгнэх мөч. Тэрээр сэтгүүлчдээс зайгаа барьдаг. Түүнд сурталчилгаа хэрэггүй. Тэрээр бүх насны хүмүүсийн дунд нэр хүндтэй. Дурын поп дуучин үүнд атаархах биз ээ. Тайзнаа ийм олон жил уран бүтээлээ туурвиж байгаа нууцаа дуучин хэзээ ч нууж байгаагүй. “Гар хумхилгүй ажиллах” энэ миний нууц. Хэзээ ч зогсоогүй. Бараг өдөр бүр шоу хөтөлбөртэй, хэрэв хөтөлбөргүй бол бүжиг, зураг авахуулж, бичлэг хийдэг. Би буйдан дээр хэвтдэггүй. Тэгэж хэвтэхсэн гэж их хүсдэг л дээ» гэж В.Леонтьев ярьж байна. Леонтьевын концертод санаанд ороомгүй олон зүйл тохиодог. Тэрээр бүжиг, дууг хослуулдаг нь түүнийг гол онцлог юм. Валерий Леонтьев оросын эстрадад анх удаа бүжиг дууг нэгэн зэрэг хослуулжээ. Зөвлөлтийн үед соёлын асуудал хариуцсан түшмэд Валерий Леонтьевыг бусад жүжигчдээс хэтэрхий ялгарч байна гэж шүүмжилдэг байв. Түүний хувцас жирийн бус, урт үстэй, тайзан дээр хэтэрхий чөлөөтэй биеэ авч явж байна. Дуучин олон жилийн турш алс хотуудад аялан тоглолт хийж, шинэ дуу туурвисангүй. Валерий Леонтьев эстрадад “тэсрэлт” харин амьдрал дээр философич хүн юм. Тэрээр мөнхийн асуултад хариулт эрж, амьдралын утга учрын талаар тунгаан боддог нэгэн. Жүжигчинд гутрал, харамслаас хамгийн хурц мэдрэмж төрдөг үү? «Амьдрал асар хурдан урсан өнгөрч байгаагаас гэж Валерий Леонтьев ярьж байна. Хэдэн арван жил эрүүл саруул байсан ч хүссэнээ бүгдийг амжуулж чадахгүй байна». Валерий Леонтьев уран сайхны кинонд том дүр бүтээхсэн гэж мөрөөддөг байна. Харин дуучин төрсөн өдрөөрөө шинэ цомог гаргажээ. Шинэ цомгоо Валерий Леонтьев хамгийн нэрд гарсан дуунуудын нэг “Даянчлалын он жилүүд” гэж нэрлэжээ.

<сонсох>