Янз бүрийн санаа оноо дэвшүүлж байв. Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин хуралдааны үеэр мэдэгдэхдээ, оросын фондын зах зээлд зарим индекс унаснаас ойрын үед улс оронд хямарлын хоёр дахь давалгаа нүүрлэж байна гэв. «Одоогоор санхүүгийн системд саад бэрхшээлийг хоёр дахь давалгаа нүүрлэж байна. Эдийн засгийн бодит салбар зээл буцааж төлөхгүй байгаагаас саад бэрхшээл нүүрлэж байгаа тул оношийг шууд хэлэх хэрэгтэй. Учир нь зарим байгууллага зах зээл сэргэж, бараа бүтээгдэхүүн борлож эхэлнэ гэж үзээд зээлээ төлөлгүй саатуулсан байгаа. Зах зээлийн эрэлт, итгэл сэргэхийн урьд бид олон зүйлийг тооцох хэрэгтэй» гэж А.Кудрин хэллээ. “Дэлхийн хямарлаас янз бүрийн саад тотгор тулгарна. Ойрын үед фондын зах зээлийн индекс буурч магадгүй” гэж Алексей Кудрин үзэж байна. Засгийн газрын нэгдүгээр орлогч Игорь Шувалов өөдрөг байр суурьтай байгаа ч, Сангийн сайдын таамаг оросын фондын зах зээлд нэлээд нөлөөллөө. Улс орныг 2020 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөө өөрчлөгдөхгүй гэж тэр амлав. «Хямарлын үзэгдэл ямар ч байсан бид өнөөгийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд ирээдүй, Орос улс оршин суухад таатай байхад бид ямар зүгт тэмүүлэх ёстой зэргийг мартах ёсгүй. Энэ үлгэр, ямар нэг утгагүй зүйл биш ээ. Өнөө үед үүнийг мартахгүй байхыг би хүсч байна. Үүний тулд бидэнд шаардлагатай бүх нөхцөл бүрдсэн» гэж Засгийн газрын нэгдүгээр сайд тэмдэглэсэн юм. Засгийн газрын гол түшмэд өөр өөр байр суурьтай байгаа талаар “Росбизнесконсалтинг” компанийнн шинжээч Александр Яковлевийг тайлбар хийхийг хүссэн юм. Тэрээр хэлэхдээ: «Мөсөн уулын усан дээрх хэсгийг бид харж байна. Тэгвэл Алексей Кудрин гутранги үзэлтэй, харин Игорь Шувалов болон эдийн засгийн хөгжлийн яам эрс өөдрөг бодолтой байна. Энэ нь инээдэмтэй, цаг хугацааны хувьд гунигтай байна. Орлогч сайд ноён Клепач долоо хоногийн эхэнд дөрөвдүгээр улиралд бүх үзүүлэлт өсөнө гэж мэдэгдсэн бол ноён Шувалов эдийн засаг ёсроолдоо хүрсэн цаашид зөвхөн дээш чиглэсэн зам байгаа гэж хэлсэн бол ноён Кудрин зээл буцааж төлөөгүйгээс ноцтой бэрхшээл, хямарлын хоёр давалгаа нүүрлэж байгаа талаар мэдэгдлээ. Магадгүй Сангийн сайд албан тушаалын хувьд ийм байр суурь эзлэх ёстой тул дахин даатгуулж байж болох юм. Миний бодлоор дундаж нь үнэн болов уу. Энэ жил оросын эдийн засаг хямаралд гүнзгий унана. Ирэх жил хэрхэхийг харая». Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина энэ хэлэлцүүлэгт төвийг сахисан байр суурьтай байлаа. Тэр хэт өөдрөг таамаг хэлэхээс болгоомжлов. Бидний таамгаар оны төгсгөлд эрэлтийн бие даасан дотоод эх үүсвэр бий болж, хямарлын хоёр дахь давалгаа биднийг тойрч гарч магадгүй. Шинжээч, олон нийтийн түвшинд идэвхтэй хэлэлцэж байгаа засгийн газрын хямарлын эсрэг арга хэмжээ үүнд тус болно. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд иргэдийн нийгмийн хамгаалалт, макро эдийн засгийн юуны түрүүнд инфляцийн эсрэг хариуцлагатай бодлогыг багтаасан. Тэгэхлээр өөдрөг эсвэл гутранги байр суурьтай байгаа хүмүүсийн хэн нь зөв бэ? Цаг хугацаа хариу өгнө.

<сонсох>