Оросын төлөөлөгчдийг ахалж байгаа Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Андрей Денисов НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дэлхийн эдийн засгийг хямарлаас гаргах асуудлаарх тухайлсан сэдвийн хэлэлцүүлгийн үеэр дээрх санаачилга гаргав. Санал болгож байгаа олон улсын хэлэлцээгээр санхүүгийн салбарт хяналт тавьж, зохицуулах нэгдсэн жишиг тодорхойлохыг уриалж байгаа юм. Тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын жишиг, санхүүгийн тайлан тооцооны нэгдсэн жишиг, зах зээлийн найдваргүй оролцогчдыг тодорхойлох, тэдний эсрэг авах арга хэмжээний нэгдсэн жишиг, санхүүгийн байгуулага, хэлэлцээний талаар мэдээлэл солилцох дүрэм зэрэг юм. Дэлхийн санхүүгийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгийг жигдлэх цаг болжээ. Энэ бүхэн байхгүйгээс тогтвортой байдлыг алдагдуулах хүчин зүйл дэлхийн санхүүгийн бүх системд нөлөөлж болохыг амьдрал харууллаа. Дэлхийн зах зээлийн байдалд хүчтэй нөлөөлдөг эдийн засгийн бодит салбарын олон том компани, аж үйлдвэрийн бүлэг, мөнгөний байгууллагын үйл ажиллагаа олон жил далд байна. Шийдвэр гаргахад нөлөөлдөг томоохон өмчтөн, ёс зүйгүй менежер, санхүүгийн томоохон наймаачдын тухай ярих ч хэрэггүй. Тэдний үйлдлээс болж олон орон дэлхийн санхүүгийн хямарал, үүнээс үүдэлтэй бэрхшээлд бүдэрч байна. Дэлхийн зохицуулалтын сүүдэрт үлдсэн дээрх этгээдүүд үндсэндээ олон нийтэд тайлагнах, ил тод байх ерөнхий дүрэмд захирагдах ёстой. Хяналтыг журамласнаар санхүүгийн салбарт нааштай нөлөөлнө. Харин хямарлыг даван туулахад ганцхан ийм арга хэмжээ хангалтгүй. Үүний тулд олон улсын санхүүгийн байгууллагыг шинэчилж, ёс бус байдлаас татгалзах тухайлбал бараг үр ашиггүй гэж хэлж болх валют одоогоор доллар олон улсын зах зээлийн байдлыг тодорхойлж байна. Одоо хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд нөөцийн шинэ валют бий болгох асуудлыг багтаасан. Лондонд болох “хорийн” дээд хэмжээний уулзалтаар нөөцийн шинэ валют бий болгох асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь энэ хэр чухал болохыг илтгэж байна. Энэ санааг эсэргүүцэгчид ч байна. Мэдээж хэрэг бусад орны хөрөнгөөр оршин байгаа улс орнууд энэ санааг эсэргүүцэж байна.

<сонсох>