Ирж байгаа мэдээнээс харахад «Тэпходон-2» пуужинг Мусудан орчмын туршилтын талбарын хөөргөх цогцолборт байрлуулжээ. Түүнийг 4-р сарын 4-8-ны хооронд хөөргөхөөр төлөвлөсөн. АНУ, Япон, Өмнөд Солонгос гурав умард солонгосын бэлтгэлийг эрс шүүмжилж, тус улсыг айлган сүрдүүлж байна. БНАСАУ пуужингаа хөөргөх нь хор уршигтай байж мэдэх өдөөн хатгах алхам хэмээн АНУ-ын Терийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон лхагва гаригт нэрлэв. Энэ асуудлыг НҮБ хэлэлцэж болзошгүй гэж тэрээр үзэж байна. Энэ талаар яаралтай дүгнэлт хийхгүй байхыг Орос уриалав. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын мэдэгдсэнчлэн Пхеньян хиймэл дагуулаа хөөргөх гэж байгаа нь анхаарал татсан нь учиртай. Харин яаран дүгнэлт хийж, болоогүй явдлыг үнэлэх хэрэггүй. Пхеньяны ажиллагааг буруушаах парламентын тогтоолыг Токио боловсруулж байна. Японы БХЯ, гадаад улс төрийн тусгай газар америкийн туншүүдтэйгээ нийтийн байр суурийг боловсруулах ажлаа идэвхжүүлэв. БНАСАУ-ын эсрэг эдийн засгийн илүү хатуу багц арга хэмжээ бэлтгэж байна. АНУ ба түүний түншүүдээс дайсагнах ажиллагаа явуулбал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зургаан талт хэлэлцээнээс гарана гэж Пхеньян мягмар гаригт анхааруулав. Сөргөлдөөн хяналтаас халихгүй гэдэгт Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хурээлэнгийн шинжээч Геннадий Чуфрин узэж байна. Хойгийн байдал нэлээд түгшүүртэй байна. Хоёр тал угтан дэмжих алхам хийж, харилцан найр тавихад бэлэн бус байна. Пуужингийн технологио хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд гаргахаар баллистик пуужин хөөргөхөд хэрэглэнэ гэж Умард Солонгос сүрдүүлсэн байхад түүнийг шүүмжилж буй АНУ, Өмнөд Солонгос хоёр умард Солонгосын нутаг дэвсгэрт ойрхон цэргийн өргөн хүрээтэй сургууль явуулж, нөгөө пуужинг сөнөөнө гэж сүрдүүлэв. Иймэрхүү мэдэгдэл ажиллагаа байдлыг тогтворгүй болгохгүй нь мэдээдж хэрэг. Шууд мөргөлдөхөд хүрэхгүй гэдэгт оросын шинжээч итгэж байна. Талууд тэгэхийг сонирхохгүй байна. Хурц санал шүүмжлэлийг зэвсэгт мөргөлдөөн болгож хувиргахгүй. Оросын сансрын цэрэг Солонгосын байдал хурцадсан учраас Алс дорнодын агаарын уудамд хатуу хяналт тавьж байна. Эдгээр цэрэг баллистик пуужин хөөргөх, сансрын объект дэлхий орчмын тойрог замд гаргахыг ажиглах ёстой гэж Стратегийн пуужингийн цэргийн жанжин штабын дарга асан хурандаа генерал Виктор Есин мэдэгдлээ.

<сонсох>