Японтой хийж буй мгадлан шинжлэх яриа хэлцээнд бүр 15 жил оролцож байна гэж “Улс төр” сангийн ерөнхийлөгч тэмдэглэжээ. Энэ завсар дэлхий нэлээд өөрчлөгдсөн. Харин Япон Оросын хувьд хамгийн хүнд түншийн нэг хэвээр байна. Харамсалтай нь оросын эсрэг байр суурь тус улсад хүчтэй хэвээр байна. Хамтын ажиллагааг хязгаарласан. Өмнөд Курилын дөрвөн арлыг Япон өөрийнх нь хэмээн үзэж хойд нутаг хэмээн нэрлэсэн юм. Үүнтэй холбоотой асуудлыг зарчмын байр сууринаас ямагт тавьдаг. Вячеслав Никоновын бүр 1990 –ээд оны эхээр сонсож байсан нутаг дэвсгэрийн асуудалтай холбогдсон шалтгаан баримтыг Токиод өнгөрсөн долоо хоногт болсон шинжээчдийн ээлжит яриа хэлцээний явцад давтав. Японы тал Орос бүх дөрвөн арлыг буцааж өгөх ёстой гэсэн урьдын байр сууринаасаа огт ухрахгуй байна. Завсрын хувилбарыг хэлэлцэхгүй байна. Москва хоёр жилийн өмнө найр тавьсан. Тэр үед В.Путин нэлээд их улс төрийн эрэлхэг зориг гарган хоёр орны гарын үсэг зураж баталсан 1956 оны хамтрасан тунхаглалын томъёоллыг сэргээх санал дэвшүүлэв. Токио саналыг эсэргүүцэн няцаав. Энэ нь найрамдах гэрээнд гарын үсэг зураад хоёр арлыг Японд буцаах томъёолол байсан шүү. Өнгөрсөн онд Лимад Орос Японы шинэ удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт дээр Д.Медведевийн мэдэгдлийг Токид хандан уян хатан бодлого явуулахыг уриалсан үйл хэрэг биш харин оросын талаас найр тавих үндэс хэмээн японы тал үзжээ. Нутаг дэвсгэрийн асуудлын шийдвэрийг хойч үеийнхэнд үлдээхгүйн тулд хэвшмэл бус хандлага баримтлах нь зайлшгүй чухал гэж Оросын ерөнхийлөгч мэдэгдсэн билээ. Японы улс төрийн бүлэг эл асуудлаар найр тавихаас татгалзаж байна.Тэгвэл дэлхий хөдөлж байхад орос-японы харилцаа зогсонги байдал орсон уу гэсэн асуудлыг Вячеслав Никонов тавьжээ. Үгүй тийм биш гэж улс төр судлаач хариулаад, ялангуя эдийн засгийн салбарт гайхамшигт ахиц дэвшил гарсныг тэмдэглэв. Хоёр орны бараа гүйлгээ зургаан жилийн дотор 4-өөс 30 тэрбум доллар хуртэл нэмэгдлээ. Бусад орны хоёр талын худалдаа ийнхүү урагш ахисангүй. Японы цоо шинэ технологийг ашиглан Сахалинд барьсан шингэрүүлсэн хий уйлдвэрлэх орчин цагийн том үйлдвэр хоёр талын түншлэлийн жинхэнэ бэлэгдэл болж мэдэнэ. Японы томоохон автонэгдлүүд угсрах үйлдвэрлэлээ Орост нээж байна. Хоёр орны банк дундын хамтын ажиллагаа төлөвшиж байна. Оростой хамтран ажиллахыг Японы эдийн засгийн хямралын уршгийг зөөлрүүлэх хүчин зүйлийн нэг хэмээн үзэж байна. Харин улс төрийн ахиц дэвшил ийн мэрэгдэхгүй байна гэж Вячеслав Никонов үзэж байна. Японы дийлэнх олонх шинжээч болон зонхилох сонинууд Орост нэлээд зохисгүй хандаж байна. Японд оросын бодлогыг ердөө мэдэхгүй байна. Оросын империализм гаарч байна гэсэн уг яриа тус улсад ерийн зүйл болсон. Гэвч японы улс төрчид одоо манай орныг илүү нааштай нэлээд бодит үүднээс болон хамтын ажиллагааны хэтийн төлөвийг авч үзэж байгааг “Улс төр” сангийн ерөнхийлөгч Токиод энэ удаа аялах үеэрээ ажиглажээ. Стратегийн хамтын ажиллагаа, стратегийн түншлэл гэдэг угийг анх удаа хааяа нэг сонсдосныг Никонов онцлон заажээ. Японы улс төр эдийн засгийн байдал үүнд бас нөлөөлсөн бололтой. Эдийн засгийн хурц хямарал улс төрийн бүх элитын нэр хүнд унахад хүргэв. «Асахи» сонины газраас явуулсан санал асуулгын дүнгээс харахад улс төр ард түмний ашиг сонирхолыг тусган харуулахгуй байна гэж сонгогчдын 91 хувь нь үзсэн. Харин 46 хувь нь намуудыг бурэн шинэчлэх бодолтой байна. Японы элит дэлхий эдийн засаг улс төрд Оросын гүйцэтгэж буй үүрэг нэмэгдэж байгааг ойлгосныг оросын зах зээл болон ялангуяа Сибирь Алс Дорнодыг хөгжүүлэх хамтрасан төслүүдийг хэрэгжүүлэх талаар манай оронтой хамтран ажиллахыг их сонирхож буй явдал нотлон харуулсан. Мөн АНУ Хятадтай ойртож байна гэсэн Вашингтоноос ирээд байгаа мэдэгдэл Токиог болгоомжлуулав. Тэгэх нь америк-японы цэрэг-стратегийн холбоог бусниулж мэдэнэ хэмээн үзсэн. Үүнтэй холбогдуулан бус нутагт олон улсын хэлхээ холбоог өргөжүүлэх хэтийн төлөвийг авч үзэж байх бололтой. Энэ нь Оросыг сонирхох явдлыг урамшуулж байна гэж Никонов тэмдэглэжээ. Мэдээжээр АНУ бол Японы анд, гол холбоотон юм. Гэвч ялангуяа эдийн засгийн хямарал АНУ-д үүсч бусдыг нэрвэсэнтэй холбогдон тус улсад дургүйцэх явдал Японд хаяа нэг гарч байна. Ийм “бэлэг” гэгчийг холбоотон нь өргөнө гэж япончууд бодоогүй. Иймээс тус улс АНУ-ыг оролцуулан бүгдэд дэлхийн санхүүгийн ажиллагааны дурэм тогтоох шинэ бүтэц байгуулахыг сонирхож байна. Орос валютын нөөцөөр Японы дараа гуравт орсон улсын хувьд үүнд жинтэй хувь нэмэр оруулж мэдэнэ. Эдүүгээ орос-японы харилцааны эргэлтийн тухай ярихад эртэдэнэ. Гэсэн ч хоёр талын харилцааг сайжруулах боломж одоо байна гэж “Улс төр” сангийн ерөнхийлөгч Вячеслав Никонов «ИЗВЕСТИЯ» сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ тэмдэглэжээ.

<сонсох>