Москва хотын тэргүүн Юрий Лужковын урилгаар Улаанбаатар хотын захиргааны дарга ноён Мөнхбаяр Москва хотод албан ёсоор айлчиллаа. Хоёр нийслэлийн дарга 3-р сарын 26-нд хэлэлцээ хийж, Москва болон Улаанбаатар хот 2009-2012 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурав. Москва хотын дарга Юрий Лужков баримт бичигт гарын үсэг зурсны дараа манай сурвалжлагчийн асуултанд ийнхүү хариулав.
Асуулт: Юрий Михайлович, гарын үсэг зурсан хамтын ажиллагааны хөтөлбөрийг та хэрхэн дүгнэж байна вэ? Үүнд юу тусгасан бэ?
Ю.Лужков : Москва болоод Улаанбаатарт хоёр талын ашигтай хэлэлцээр юм. Москва хотын тусламжтайгаар Монголын нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхээр энэ баримт бичигт тусгасан. Тухайлбал усны хангамж, барилга, тээвэр зэрэг асуудал юм. Хоёр орны нийслэлийн хамтын ажиллагааны гурав дахь хөтөлбөр билээ. Энэ удаагийн хөтөлбөр урьдынхаас нэлээд ялгаатай. Хөтөлбөрт Монгол улсын нийслэлийн хөгжлөөс гадна өдөр тутмын амьдралд чухал үүрэгтэй хамгийн гол арга хэмжээг багтаасан».
   Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлыг шийдэх тухайд Москва хотын дарга Юрий Лужков Улаанбаатар хотын оршин суугчдыг ундны усаар хангах шинэ эх үүсвэр байгуулах тухай ярьсан юм. Ойрын дөрвөн жилд Туул голын далангаас бүрдсэн усан байгууламжийн бүхэл бүтэн цогцолбор тухайлбал ус агуулах, усан цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, усан хоолойн шугам зэргийг барьж байгуулна. Москва хотын мэргэжилтнүүд энэ өргөн хүрээтэй ажлын төслийг боловсруулна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хэдэн сая доллар зарцуулна. Москва болон оросын бусад хотын олон байгууллагын дэмжлэгээр эдгээр цогцолборыг барина. Шинэ гэрээнд тусгасан Улаанбаатар хотын өөр нэг тулгамдсан асуудал нь Москвагийн троллейбусын үйлдвэр жил тутам Улаанбаатар хотод 20 орчим троллейбус угсрахад эд анги нийлүүлэх юм. Тэгэхлээр Монголын нийслэлийн нийтийн тээвэр 4 жилд 100 шинэ троллейбустай болно.
Асуулт: Хамтын ажиллагааны шинэ хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэхэд дэлхийн санхүүгийн хямарал саад болохгүй юу? хэмээн манай сурвалжлагч асуув.
Ю.Лужков:" Өнөөгийн хүнд нөхцөлд санхүү, эдийн засгийн асуудлаар зохих шийдвэр гаргана гэж найдаж байна хэмээн Москва хотын дарга мэдэгдсэн юм. Манай хамтын ажиллагаа зогсоогүй. Орос, Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ерөнхий сайд нарын түвшинд хийсэн тохиролцоонд энэ хөтөлбөр сайн түлхэц болж байна. Манай ард түмний олон жилийн, уламжлалт найрамдал үүний тулгуур болж байна. Бид шат болгонд, ямар ч нөхцөлд үүнийг үргэлжлүүлж, хөгжүүлж, бэхжүүлэх ёстой".

<сонсох>