ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев “Горки” Москва орчмын өргөөндөө НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Лалын бага хурлын байгууллагын тэргүүн Экмеледдин Ихсаноглу нарыг хүлээж авч уулзахдаа, ийнхүү мэдэгдэв.Д.Медведевийн хэлснээр “20-ийн” дээд хэмжээний уулзалт, мөн бусад арга хэмжээний үеэр гарах санал дүгнэлт, шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэхэд олон улсын хамгийн өргөн хүрээтэй хэлбэр тэр дундаа хамгийн нэр хүндтэй НҮБ-ын талбарыг ашиглах ёстой. «Лондонд болох “20”-ийн дээд хэмжээний уулзалтад зориулсан таны захидал, дэлхийн санхүүгийн хямаралтай холбоотой асуудлыг би анхааралтай судалсан. Захидалд дурдсан арга зам, түгшүүртэй санал нэг байна. Бид зайлшгүй Лондонд уулзах хэдий ч, бүх шийдвэрийг гаргах аргагүй. Тиймээс таны санаачилсан НҮБ-ын ивээлд дэлхийн санхүүгийн хямарлын асуудлаарх бага хурал зохион явуулах тахай саналыг дэмжиж байна» гэж Д.Медведев хэллээ. АНУ-тай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, афганистаны асуудлыг зохицуулахад оросын тал бэлэн байгаад Пан Ги Мун ерөнхийлөгч Д.Медведевт юуны түрүүнд талархав. Энэ өдрүүдэд ШХАБ-ын ивээлд Москва хотноо болж байгаа Афганистаны асуудлаарх олон улсын бага хурал нь бүс нутгийн асуудлаг хэлэлцэхээр төлөвлөж байгаа дараа дараагийн арга хэмжээнд чухал хувь нэмэр оруулж байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэв. Энэ бага хурал Лондонд болох “20”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн болж байна. Москвад болж байгаа форумд оролцогчид хэд хоногийн дараа дэлхийн санхүүгийн хямарлын асуудлыг хэлэлцэхээр Их Британийн нийслэлийг зорино. Дэлхийн асуудлыг дэлхийн хамтын нийгэмлэгийн нэгдсэн хүчээр шийдэх нь энэ зууны бэлэг тэмдэг болохыг гэрчилж байна. Бүс нутгийн олон хямарлыг зохицуулах, олон улсын асуудлыг шийдэхэд Орос улсын гаргаж байгаа тэр манлайлах чанар НҮБ-д нэн чухал байна гэж Пан Ги Мун Д.Медведевтэй уулзахдаа тэмдэглэсэн юм. Орос улс лалын ертөнцтэй тэр дундаа Лалын бага хурлын байгууллагатай хамтран ажиллаж байгаа жишээг дурдаж болно. Лалын бага хурлын байгууллагын тэргүүнтэй яриа хэлэлцээ хийх үеэр Оросын ерөнхийлөгч энэ тухай мэдэгдсэн юм. Олон үндэстнээс бүрддэг Орос улс тус байгууллага болон лалын ертөнцтэй бүрэн хэмжээний харилцааг хөгжүүлэх сонирхолтой байна гэж Д.Медведев мэдэгдсэн юм. Тиймээс Орос улс ойрх дорнодын асуудлыг зохицуулахад идэвхтэй оролцож, энэ оны эхний хагаст Москва хотноо Ойрх Дорнодын асуудлаарх олон улсын бага хурал зохион явуулна. Москва энэ бүс нутагт энх тайван тогтооход хүч чармайлт тавьж, Орос улс Лалын бага хурлын байгууллагатай хамтран ажиллаж байгаад лалын ертөнц сайшааж байгааг Экмеледдин Ихсаноглу өөрийн зүгээс тэмдэглэв.

<сонсох>