Хятадын ардын банкны тэргүүн Жоу Саяочунь энэ долоо хоногт урьд Орос улсын дэвшүүлсэн дэлхийн нөөцийн шинэ валют нэвтрүүлэх тухай саналыг дэмжсэн юм. Орос, Хятад улсын дэвшүүлсэн санал Лондонд болох 20-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх дэлхийн санхүүгийн асуудлыг өнгө аясыг тодорхойлж магадгүй байна гэж шинжээчид тэмдэглэв. Хятадын ардын банкны тэргүүний нийтлэлд Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/-ийн ашиглаж байгаа зээлжих тусгай эрхийг нөөцийн валют болгох тухай дурджээ. Дэлхийн томоохон эдийн засгийн мөнгөн нэгжийг багтааж, валютыг хангаж байгаа сагсыг өргөжүүлэхийг Бээжин санал болгов., Ойрын арван жилд дэлхийн зээл-мөнгөний системд хийх эрс шинэчлэлийн нэг нь энэ санал байж болно гэж өрнөдийн санхүүгийн шинжээч тухайлбал Дойче банкийн үзэж байна. Дэлхийн санхүүгийн системийг шинэчлэх тухайд тэр дундаа Бээжингийн саналыг талаар оросын шинжээчид ямар бодолтой байна вэ? Юуны түрүүнд Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн ШХАБ болон Зүүн Азийг судлах төвийн захирал, хятад судлаач Александр Лукин ямар бодолтой байгааг сонирхоё. Хямарлын өмнө Хятадын эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор шинжээчид “вашингтоны тохиролцоо”, “бээжингийн тохиролцоо”-г харьцуулж ярьж байсан гэж Александр Лукин сануулав. Товчхондоо төрийн оролцоо их хятадын хөгжлийн загварыг “үл үзэгдэгч гарт” тулгуурласан цэвэр америкийн өрнөдийн жортой харьцуулж байна. «Сүүлийн үед ялангуяа азийн орнуудад хямаралтай холбоотойгоор гарсан зарим нийтлэлд энэ хямарлаас үүдээд олон улсын эдийн засгийн бүх систем, түүний тулгуурладаг эдийн засгийн онол, жоронд улам их эргэлзэхэд хүрч байгаа тухай дурдсан» гэж Александр Лукин санаагаа үргэлжлүүлэн хэллээ. Энэ азийн онолчид хөгжлийн замаараа бахархах шалтгаан болж байна. Мэдээж хэрэг өрнөдийн эдийн засгийн бүх онолыг бүрэн үгүйсгээгүй. Өрнөдөд эдийн засгийн янз бүрийн байр суурь байгаа. Олон онолчид хямарал нүүрлэж байгааг анхааруулж, АНУ-ын засаг захиргааны бодлогыг шүүмжилж байсан юм. Сүүлийн үед валютын системийг шинэчлэх талаар гаргасан саналын талаар эцсийн дүгнэлт хийхэд эрт байна. Гэхдээ дэлхий дахинаа хямаралтай холбоотойгоор улс төрийн олон туйлт байдал дээр эдийн засгийн олон туйлт байдлын хандлага нэмэгдэж байна. Олон улсын эдийн засагт олон туйлт байдал нэмэгдэнэ гэж Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн ШХАБ болон Зүүн Азийг судлах төвийн захирал, хятад судлаач Александр Лукин үзэж байна. Олон шинжээчдийн үзэж байгаагаар Орос, Хятад болон БРИК-ийн бусад орон дэлхийн эдийн засгийн тэнцвэр алдагдсан хариуцлагыг хэн хүлээх ёстой талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх цаг болсон. Дэлхийн улс орнууд доллароос ангижирахад бэлэн болсон тухай ярьж байна уу? Оросын шинжлэх ухаан академийн АНУ болон Канадын хүрээлэнгийн захирал Сергей Рогов энэ талаар ийнхүү бодож байна. Олон шалтгааны улмаас долларыг оршуулах тухай ярихад эртэдэнэ гэж тэр үзэж байна. «Нөөцийн баялгийг ямар валютаар хадгалж байгааг, бусад үзүүлэлтийг харах хэрэгтэй гэж Сергей Рогов ярив. Дэлхийн чөлөөт капиталыг тоос сорогч шиг татаж байгаа америкийн зах зээлийг орлох хувилбар хараахан алга. Америк нэг номер гүрэн хэвээр байна. Америкийн байр суурь дэлхийд аажмаар буурна. Гарцаагүй уналт болох таамгийн тухайд урьдын систем мэдээж хэрэг үндэслэлгүй юм» хэмээн Сергей Рогов үзэж байна. Тэгээд ч дэлхийн санхүүгийн системийг шинэчлэх тухай асуудлыг өргөн дэвшүүлсэн байгаа. Америк валют найдвартай эсэхэд олон орон эргэлзэж байна. Их Британид удахгүй болох “хорийн” дээд хэмжээний уулзалтын хэлэлцүүлгээр дэлхийн удирдагчид энэ асуудалд хэрхэн хандахыг бид удахгүй шүүн тунгааж болно.

<сонсох>