Дэлхийн хуучин радио компанийн нэг, 160 оронд нэвтрүүлгээ цацдаг “Оросын дуу хоолой” радио 3-р сарын 29-өөс нэвтрүүлгийн хуваариа өөрчилж, нэвтрүүлгийн цагаа нэмж байна. Оросын радио компани украин, гүрж хэлээр нэвтрүүлэг дамжуулж эхэлнэ гэж “Оросын дуу хоолой” радиогийн удирдагч Андрей Быстрицкий ярьж байна. ТУХН-ийн улсуудын сонсогчидтой ажиллах нь радио нэвтрүүлгийн үйл ажиллагааны гол чиглэлийн нэг хэмээн тэр мэдэгдсэн юм. “Оросын дуу хоолой” радио одоогийн байдлаар армян, молдав хэлээр нэвтрүүлгээ цацаж байгаа бөгөөд киргиз хэлээр дамжуулах нэвтрүүлгийн цагийг нэмнэ. “Зарим сонсогч улс орондоо орос хэлээр мэдээ сонсохыг эрхэмлэж байгаа бол эх хэлээрээ мэдээ сонсох хүмүүст бид энэ үйлчилгээг санал болгож байна” гэж “Оросын дуу хоолой” радиогийн дарга тэмдэглэсэн юм. “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийн шинэ хуваариар англи хэлний нэвтрүүлэг 24 цагийн горимд шилжинэ. Үүнээс өмнө манай радио компанийн мэдээлэл-хөгжмийн суваг “Олон улсын оросын радио” ийм хувиаараар ажиллаж байсан юм. Шинэ хуваарийн дагуу латин Америкийн орнууд тэр дундаа испани, португаль хэлний нэвтрүүлгийн цагийг нэмнэ. Нэвтрүүлгийн цагийг бүр 2,5 дахин нэмнэ. ОХУ энэ бүс нутагт нөлөөгөө өргөжүүлж байгаа улс төрийн байдалтай энэ бүхэн давхцаж байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултанд Андрей Быстрицкий хариулахдаа давхцаж байгаа гэхдээ өөр утгаар гэж хариулав. “Оросын дуу хоолой” радио латин Америкт дамжуулах нэвтрүүлгийн цагаа нэмэгдүүлсэн нь энэ бүс нутаг мэдээлэл харилцааны тухайд сонирхолтой, эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг болон хувирсан цаг үетэй давхцаж байна. Энэ жил манай радио компани байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэнэ. Манай радио өнөөгийн байдлаар 400 гаруй нэвтрүүлэг цацаж, Орос улс болон дэлхийд болж байгаа үйл явдлын талаар 38 хэлээр сонсогчдод мэдээлэл хүргэж байна. Гадаад хэлээр нэвтрүүлэг цацах тухайд мөн бусанд шинэчлэлийн талаар Андрей Быстрицкий ярихдаа: "Бүх хэлээр нэвтрүүлгээ хэвээр цацаж, харин цагийг нэмэгдүүлнэ. Хэтдээ 40 хэлээр нэвтрүүлэг цацана. ТУХН-ийн орнуудын ард түмний хэлээр нэмж нэвтрүүлэг цацана. ТУХН-ийн орнуудын сонсогчидтой ажиллана гэдэг манай үйл ажиллагааны гол чиглэлийн нэг юм. Манай ажлын хоёр дахь том өөрчлөлт нь электрон сүлжээгээр цацах нэвтрүүлгийн цагийг нэмэх явдал юм. “Оросын дуу хоолой” радиогийн бүх хэлээр дамжуулж байгаа нэвтрүүлгийг манай компанийн вэб хуудсаас харах боломжтой."  “Оросын дуу хоолой” радио интернет сүлжээгээр дамжуулах нэвтрүүлгээ өргөжүүлэх нь янз бүрийн хэлбэрийн мультимедиа боломж бүрдүүлж байгаа тул зөв, зохистой хэрэг юм хэмээн Андрей Быстрицкий тэмдэглэв. Бид радио сонсогчиддоо аудио, дүрс бичлэгийн материал, мультимедиа сурвалжлага, инфографик, гар утас, дуут подкаст, Ар-Эс-Эс үйлчилгээ зэргийг санал болгож байгаа хэмээн радио компанийн дарга тэмдэглэсэн юм. Санхүүгийн хувьд энэ шинэчлэлийг нэвтрүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулах шаардлагагүй бөгөөд харин ч зардал хэмнэж байгаа хэрэг юм.
Өөрчлөлт шинэчлэлт нэвтрүүлэхийн сацуу гол зүйл өөрчлөгдөхгүй гэж “Оросын дуу хоолой” радиогийн дарга тэмдэглэсэн юм. Үнэн зөв, шуурхай, өрсөлдөхүйц, нэр хүндтэй зэрэг манай үйл ажиллагааг тодорхойлогч хүчин зүйл хэвээр байна гэж Андрей Быстрицкий тэмдэглэсэн байна.

<сонсох>