Foto http://www.raen.ruОросын байгалийн шинжлэх ухааны академи, “Дельконт” ажил хэргийн олон улсын төв, Монголын шинжлэх ухааны академи, Монголын найрамдалын нийгэмлэгийн холбоо, Оросын шинжлэх ухаан, соелын төвийн дэмжлэгээр Улаанбаатар хотноо орос-монголын эрдэм шинжилгээ-техникийн хамтын ажиллагааны асуудлаар семинар зохион байгуулав. Өнөөдөр бид нэвтрүүлэгтээ семинарыг зохион байгуулагчдын нэг Оросын байгалийн шинжлэх ухааны академиийн академич, “Дельконт” ажил хэргийн олон улсын төвийн удирдагч Ильдар Утямышеваг урьж оролцуулж байна.
Ассулт: Ильдар Рустамович, танай төв болон Оросын байгалийн шинжлэх ухааны академи Улаанбаатар хотод үүнээс өөр семинар зохион байгуулж байсан.
И.Утямышев: “Оросын байгалийн шинжлэх ухааны академи болон “Дельконт” ажил хэргийн олон улсын төв Улаанбаатар хотноо 2 дахь удаа ийм семинар зохион байгуулж байна. Энэ удаагийн семинарыг өмнөх семинарын хэлбэрээр зохион байгуулж, урьд хөндсөн асуудлыг монголын тал ихээхэн сонирхосон юм. Үр нөлөтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд хоер дахь семинарыг зохион байгуулж, хэд хэдэн төслөөр тодорхой тохиролцоонд хүрэхийг оролдсон юм. Хоер дахь семинарын үеэр тээврийн төмөр замын хөлдөөгчтэй чингэлэг бүхий шинэ төсөл, боловсролын салбарын төсөлд онцгой анхаарал хандуулж байна. Эхний семинарын үеэр танилцуулсан төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Энэ төсөл шатах занар, хүрэн нүүрс зэрэг нутгийн нөөцөөр түлш үйлдвэрлэхтэй холбоотой юм. Монголд энэ төслийг хэрэгжүүлэхэд гайхалтай их нөөц бий. Энэ материалаар синтетик нефть үйлдвэрлэж түлшээр хараат бус улс болох боломжтой”.
Асуулт: Семинарын үеэр танилцуулсан төслүүдээс өнөө үед хамтийн хэрэгцээтэй ямар төсөл байсан бэ?
И.Утямышев: “Экологийн үүднээс тэжээл үйлдвэрлэх төсөл хамгийн их хэрэгцээтэй байсан. Монголчууд жилийн турш малаа билчээдэг онцлогтой. Өвлийн нөхцөлд, цас их унаж, газар хөлдсөн үед бог, бод мал цасан дороос тэжээл олж идэхэд хэцүү байдаг. Энэ нь мал олноор үрэгдэх шалтгаан байдаг. Энэ өвөл ч ялгаагүй тэжээлээр хомсдож магадгүй байна. Оросын мэргэжилтнүүд одоогийнхоос 4 дахин хямд үнэтэй Монголын нөхцөлд дээд зэргийн илчлэгтэй, тэнцвэртэй тэжээл үйлдвэрлэх технологийг санал болгож байна. Өртөг өндөр бус, төслийг богино хугацаанд хэргэгжүүлэх нь анхаарал татаж байна. Энэ төслийг Монгол Улсын шинжлэх ухааны академийн төлөөлөгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд Бадамжунайтай хэлэлцсэн юм. Монгол Улс хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд ОХУ-аас их хэмжээний зээл авах тул энэ тариалалтаар төслийг хэрэгжүүлж магадгүй байна. Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр саяхан Москва хотод айлчлах үеэр хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэ хөрөнгөөр тэргүүлэх төслийг санхүүжүүлж, дараа нь Монгол улсын хэмжээнд өргөн хүрээтэй төсөл хэрэгжүүлнэ».
Асуулт: Сүүлчийн семинарын үеэр Оросын байгалийн шинжлэх ухааны академид шинэ гишүүн нэмэгдсэн энэ тухай ярихгүй юу?
И.Утямышев: «Бид Оросын байгалийн шинжлэх ухааны академиийн гадаадын гишүүний дипломыг Монголын нэрд гарсан эрдэмтэн, олон нийтийн зүтгэглтнүүдэд гардуулсан. Тухайлбал Монголын шинжлэх ухаан академийн академич, профессор Б.Чадраа, Монголын найрамдалын нийгэмлэгийн холбооны ерөнхийлөгч, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, палеонтологийн эрдэм шинжилгээний төвийн захирал Р.Барсболд, “Сельхозтехник” компанийн ерөнхий захирал, профессор Ж.Түмэн, Зүүн хойд азийн орнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Р.Бадамдамдин, профессор Батхуяг нар юм. Энэ хүмүүс орос-монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд их ажил хийсэн, улсын удирдах алба хашсан дорвитой туршлагатай хүмүүс юм».
Асуулт: Монгол Улсад цаашид энэ мэт семинар зохион явуулахаар төлөвлөж байна уу?
И.Утямышев: «Бидэнд төлөвлөсөн ажил бий гэж Ильдар Утямышев ярьж байна. Хоёр өдрийн семинар зохион байгуулна. Эхний өдөр орос, монголын эрдэмтэд илтгэл тавина. Семинар зохион байгуулна гэдэг чухал ажил. Бид танилцуулах төсөл, сэдвийг нарийн сонгодог. Юуны түрүүнд энэ төсөл Монгол Улсад хэрэгтэй, сонирхолтой байх ёстой. Хямарлыг үл харгалзан үүнийг амьдралд хэрэгжүүлэх ёстой. Төгсгөлд нь 13-р зуунд монголын байгалийн ухааны академийг үүсгэн байгуулагч “Хубилай хаан” алтан медалиар оросын эрдэмтдийг сүүлийн семинарын үеэр шагнасанд монголын анд нөхөддөө талархаж байна».

<сонсох>