Москва хотноо ШХАБ-ын ивээлд НҮБ, Европ дахь аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, НАТО, “Лалын бага хурал” зэрэг нэр хүндтэй байгууллагын оролцсон Афганистаны асуудлаарх тусгай бага хурал боллоо. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров форумыг нээж хэлэхдээ, Афганистаныг тогтвортой, ардчилсан улс болгон сэргээх олон улсын хүчин чармайлтын үр нөлөөг дээшлүүлэхэд Афганистаны асуудлаарх өнөөдрийн бага хурал тодорхой хувь нэмэр оруулна. ШХАБ өнөөдөр энд цугласан төр засаг, байгууллагын төлөөлөгчидтэй нягт хамтран ажилласнаар энэ зорилтод хүрнэ гэж сайд онцлон тэмдэглэв. Терроризмын эсрэг тэмцэх тухайд Сергей Лавров тэмдэглэхдээ, Афганистан, Пакистаны хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэг эрчимтэй дэмжсэний дүнд бүс нутагт энэ аюул заналыг арилгана. Афганистаны өнөөгийн сонгуулийн өмнө энэ хүчин чармайлт нэн чухал байна. Ерөнхийлөгч, мужийн сонгуулийг бүгд хүлээн зөвшөөрсөн олон улсын хэм хэмжээ, аюулгүй байдлыг үр нөлөөтэй хангах, афганистаны олон үндэстэн, олон шашинтай хүмүүсийн ашиг сонирхолыг харгалзан явуулбал байдлыг тогтворжуулахад чухал төдийгүй төр засгийн орчил бүрдүүлж, хэт даврагчдын үйлдэлд шилдэг хариу болно. Энэ үйл явцад оролцох хөдлөшгүй шалгуур нь Афганистаны лалын бүгд найрамдах улсын хууль, үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөх, Аль-Каида бүлэгтэй бүх харилцаагаа бүрэн таслах, хүч хэрэглэх үйлдлээс татгалзах Афганистанын ерөнхийлөгч Хамид Карзайн байр суурийг бид тууштай дэмжих ёстой гэж ерөнхий сайд тэмдэглэв. Сергей Лавровын хэлснээр Афганистаны мансууруулах бодисын наймаа Орос улс болон төв Азийн орнуудын аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна. Энэ аюул заналтай тэмцэх хүч чармайлт хангалтгүй байна гэж сайд тэмдэглэсэн юм. Афганистаны төр засаг мансууруулах бодисыг хууль бусаар үйлдвэрлэж, худалдахын эсрэг тэмцэхэд гадаад дэмжлэгийн үр ашгийг нэлээд дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Аюулгүй байдлыг хангах олон улсын хүчний шугамаар мансууруулах бодисын эсрэг арга хэмжээг өргөжүүлэх тухай шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэх бодолтой байна. Юуны түрүүнд ШХАБ-ын гишүүн орнууд, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага мансууруулах бодисын аюул заналын эсрэг нэмэлт бүх арга хэмжээ авч байна гэж оросын сайд тэмдэглэв.  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Москвад болсон бага хурлын үеэр мэдэгдэхдээ, дэлхийн хамтын нийгэмлэг Афганистанд мансууруулах бодисын үйлдвэрлэлийг бууруулах, тус бүс нутагт цэргийн тоог нэмэгдүүлэхийг уриулсан билээ. Тэрээр энэ улсад байдлыг тогтворжуулахад ШХАБ чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглээд, Афганистаны асуудлыг зохицуулахад НҮБ сонирхосон бүх талтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

<сонсох>